Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тулгамдсан үед туслах хайрцаг “1 ЖИЛИЙН ОЙ”-гоо тэмдэглэлээ

ikon.mn
2024 оны 4 сарын 18
Сурталчилгаа

Сүүлийн жилд “Зуршлаас хэвшил рүү” гэх аян олон нийтийн дунд яригдах боллоо. Уг аяны санаачлагч нь “Бичил глобус” санхүүгийн байгууллага байсан бөгөөд нийгмийн нөлөөллийн аянгаа “Зуршлаас хэвшил рүү” гэсэн уриан дор явуулдаг аж.

Уг аяны хүрээнд иргэдийнхээ хэрэгцээнд тулгуурлан санаачилсан Анхны тусламжийн хайрцгийг 21 аймгийн салбараараа дамжуулан байршуулаад 1 жил болжээ. Жилийн ойн дээрээ дахин цэнэглэлт хийж олон нийтэд хэрэглэх боломжийг нэмэгдүүлээд байгаа юм байна. Уг анхны тусламж хүн бүрд тулгардаг жижиг асуудал ч гэсэн хүн бэртсэн үедээ төдийлөн анхны тусламж авч чаддаггүй.

Зөвхөн улсын байгууллага л анхны тусламж үзүүлдэг гэсэн ташаа ойлголтыг хувийн хэвшил хэрэгжүүлж болдог гэдгийг харуулсан уг мэдээ жилийн өмнө цацагдаж байж.

зураг
 

Дэлхийн эрүүл мэндийн тайлан мэдээгээр  осол гэмтлийн улмаас жил бүр дэлхий дээр 5 сая гаруй хүн амь насаа алдаж 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болсноос  12% нь анхны тусламж авч чадаагүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь магадгүй санаандгүй зүсэгдсэн гар хөл нь төмрийн хор гүйсэн, идээ бээр тогтож ужгирсан байдлаас болсон байх.

Буруу зуршлаа зөв хэвшил болгох уриан дор хэрэглэгчид болон өөр бусад хэнд ч үүсэж болох асуудал, гэнэтийн байдалд бэлтгэлтэй байх, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах дараагийн алхмаа энэхүү аянаараа  хэрэгжүүлэн ажиллаж байна.

АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ-т наад захын шархны лент, хөвөн, нэг удаагийн боолт, ариутгах бодис, халууны шил, хайч, бээлий болон өргөн хэрэглээний эмүүд зэрэг  19 гаруй төрлийн зүйлсээс бүрдсэн.

зураг
 

Уг санаачилгын хүрээнд тус байгууллага маань Улсын онц чухал объектуудад анхны тусламжийн иж бүрдэл байршуулсан.

зураг
 

Улсын онц чухал объектыг дотоодын цэргийн 05-р анги хамгаалдаг ба хамгаалах хүндэт үүргийг хүлээсэн цэргүүд болон тэдгээр байршлууд дээр ажиллаж буй олон хүмүүст зориулан байршуулсан.

Мөн энэхүү аянд маань хувийн хэвшлийн байгууллагуудыг  гар бие оролцоосой байгууллага бүр анхны тусламжийн хайрцаг байршуулж жижиг гэлтгүй хэрэглээ хэвшил болгож ажиллаасай гэж уриалж байгаагаа илэрхийлсэн байна.

“Зуршлаас хэвшил рүү” аяныг санаачлагч “Бичил глобус” санхүүгийн байгууллага нь  зээлийн үйлчилгээнээс гадна өөрсдийн 250 гаруй залуус, 30,000 харилцагчийнхаа болон иргэдийнхээ  амьдралын хэв маягт зөв хэвшлийг түгээн, уриалж ажиллаж байгаа үлгэр жишээ хамт олон.

зураг
 

Аймгийн хэмжээнд “Зуршлаас хэвшил рүү” аяныхаа хүрээнд жил бүрийн 5 сард хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхдийн сэтгэлд өнгө нэмэх зорилготой 21 аймгийнхаа салбараар дамжуулан хүүхдийн бэртэж гэмтэх төмөр, эвдэрсэн тоглоом, зам талбайг засах, хүүхдийн тоглож өнгөрүүлэх орчныг сэргээн засах, сайжруулах, шинэчлэх ажлыг 4 дэх жилдээ зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн аймгийн засаг захиргаанаас дэмжин оролцож талархаж буйгаа илэрхийлж бусад хувийн хэвшлүүдэд уриалгыг мөн гаргаад байгаа аж.

зураг
 
зураг
 

Бахархалтай хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Монгол улсын тулгамдсан асуудал бүрд гар хүрч үлгэрчилдэг байгууллага энэ мэт олон болно гэдэгт итгэлтэй байна.