Бичил Глобус ББСБ эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд болсон “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-нд Бичил Глобус ББСБ идэвхтэй оролцлоо.
Оролцож буй гол ялгарал:
Хамтдаа эерэг өөрчлөлтийг түгээж буй явдал юм.
Энэ үеэр байгууллага өөрийн харилцагч эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дээжийг олон нийтэд хүргэн сурталчилсан нь чуулга уулзалтад оролцогчдын талархлыг хүлээсэн үйл явдал боллоо. Бичил Глобус ББСБ зөвхөн харилцагчдынхаа хөдөлмөрийг танилцуулаад зогсохгүй, жижиг дэмжлэг, санхүүгийн хөшүүргээр хэрхэн шинэ бизнес бий болгох, амьдралд хэрэгжих боломжийг нээж өгдгийн бодит туршлагуудыг хуваалцсан нь онцгой ач холбогдолтой байв.
Мөн Бичил глобус ББСБ нь өөрсдийн боловсруулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн”-ээ уг арга хэмжээний үеэр танилцуулж, энэхүү зээл нь эмэгтэйчүүдийн бизнесийн санаачилгыг бодитоор дэмжих, өргөжүүлэх, шинэ шатанд гаргах чухал хэрэгсэл болохыг онцлон тэмдэглэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
