Оршуулга, хүнс түгээлт, хэвлэл мэдээллийн байгууллагын машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд ТЭГШ, СОНДГОЙ-гоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Энэ үеэр наймдугаар сарын 27-ноос автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙ-гоор замын хөдөлгөөнд оролцуулах талаар хэлсэн билээ.
Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй зарим байгууллага болон үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дараах байдлаар хүргэв.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаарх зарим арга хэмжээний тухай 1,037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад батлагдсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмын 2.3-т заасан байдаг.
Энэ дагуу
- Зохих зөвшөөрөл тоноглол бүхий хүнсний түгээлт, түүний татан авалт
- Оршуулга
- Авто замын тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин төлөөлөгчдөд үйлчлэх
- Нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглаж болох таних тэмдэг бүхий
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг хамруулахгүй зохицуулалтыг тодруулж хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
