Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд ТЭГШ, СОНДГОЙ-гоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлж байна.
Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ны хооронд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргасныг танилцууллаа.
CОНДГОЙ тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
ТЭГШ тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Тодруулбал дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд явагдана. Энэ удаад бүсчлэл байхгүй бөгөөд нийслэлийн зургаан дүүрэгт тэгш, сондгойгоор явах шийдвэр үйлчилнэ.
Харин хичээлийн шинэ жилийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд бүх автомашин зорчино гэдгийг Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!