"Чингис хаан" нисэх буудал руу шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь
Чингис хаан олон улсын нисэх буудал руу ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээж, өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус шөнийн цагаар үйлчилж байна. Нисэх буудал руу шөнийн автобусаар том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг төлж, зорчино.
Шөнийн цагаар үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг НТБГ-аас танилцууллаа.
- Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 22:00, 01:50,
- Чингис хаан ОУНБ-д ирэх цаг: 23:30, 03:20,
- Чингис хаан ОУНБ-аас хөдлөх цаг: 00:10, 04:05.
- Сүхбаатарын талбайд ирэх цаг: 01:40, 05:35
ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн автобус оройн 21:20 цагаас өглөөний 08:40 цаг хүртэл зорчигчдод үйлчилнэ.
Харин өдрийн цагаар үйлчлэх Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд өөрчлөлт ороогүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
