ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН
Энэ сарын 20-ноос "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хөшигийн хөндийд байрших "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу энэ оны хоёрдугаар сараас нийтийн тээврийн автобус явж эхлээд буй.
Иргэдийн санал хүсэлтийн дагуу ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээж, 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагаас нийтийн тээврийн автобус 24 цагийн турш иргэдэд үйлчлэхээр болжээ. Нисэх буудал руу шөнийн автобусаар том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг төлж, зорчих юм байна.
БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн долоо автобусаар Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд иргэдэд үйлчилж байгаа билээ.
- Х:19 Чингис хаан олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай чиглэлийн автобусанд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг
- Х:20 Чингис хаан олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг төлж, зорчиж байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

