Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын цөмийн физикийн олимпиадаас Монгол Улсын багийн 1 сурагч хүрэл медаль хүртлээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 8
IKON.MN
Зураг зураг
МУИС Цөмийн Физикийн Судалгааны Төв

Малайз улсын Селангор мужийн Банги хотод зохион байгуулагдсан олон улсын цөмийн физикийн хоёрдугаар олимпиадаас Монгол Улсын багийн 1 сурагч хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн талаар МУИС Цөмийн Физикийн Судалгааны Төвөөс мэдээллээ. 

Тус олимпиадад оролцогчид 3.5 цагийн хоёр туршилтын ажил, 5 цагийн 5 онолын асуултаар ухаан мэдлэгээ уралдуулан шилдгүүдээ тодруулсан байна. 

Манай улсаас МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Ганзоригийн ХҮСЛЭН хүрэл медаль хүртжээ. Мөн тус ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Хүдэрчулууны ХАЧИУН, 10-р ангийн сурагч Одхүүгийн ОДЖАРГАЛ, Гансүхийн СҮНДЭРЬЯА нар Олон улсын цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцсон байна. 

Монгол улсын баг сурагчдыг МУИС, ИТС-ийн дэд профессор М.Одсүрэн, ЦФСТ-ийн ЭША Б.Өсөхбаяр нар удирдан, МУИС-ийн харьяа академич Н.Содномын нэрэмжит Цөмийн физикийн судалгааны төвийн анги, лабораториудад онол болон туршлагын сургалтуудыг явуулан бэлтгэжээ. 

зураг
 
МУИС Цөмийн Физикийн Судалгааны Төв