Монгол Улсын сурагчид олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас нэг хүрэл, Ази-Номхон далайн мэдээлэл зүйн олимпиадаас хоёр хүрэл медаль хүртлээ.
Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр нийт зургаан бодлого бодож өрсөлдсөн байна.
Манай улсын багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хошой хүрэл медальтай болж байгаа аж.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж
Түүнчлэн тус олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сурагч Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авсан байна.
Монгол улсын багийн ахлагчаар ММЗО-ын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд нар оролцжээ.
Монгол Улсын багийн сурагчид энэ жил олон улсын хими, математик, физик, газарзүй зэрэг олимпиадуудаас медаль хүртэж амжилтын буухиа үргэлжилсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!