Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчид маань медальт байранд шалгарсан сайхан амжилтыг үзүүлсэн байна.
Монгол Улсыг төлөөлж:
Багийн ахлагч:
Дасгалжуулагч багш:
Ажиглагч багш:
Уг олимпиадаас хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын сурагчид химийн олон улсын 57 дугаар олимпиадаас багаараа мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн олон улсын математикийн 66 дугаар олимпиадаас Монгол Улсын баг 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байсан юм.
Ийнхүү сүүлийн жилүүдэд Монгол Улсын багийн бүх сурагчид бүгд медалийн болзол хангаж буй амжилтын буухиа энэ жил ч үргэлжлүүллээ. гэдгийг онцолж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!