Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцалж, хуучин нөхцөлөөр нь үлдээлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлах тухай шийдвэр гаргасан байна. 

Уг шийдвэрийн талаар Монголбанкнаас дараах мэдээллийг гаргажээ. Үүнд:

"Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн, зургаадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.

Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.

Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй" гэсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.122.240] 2025/7/13
Тэтгэвэриинхнииг шулж луйвардаж хулгайлж бсан мөнгөө банкныхан эргүүлж өгөөрэи.луиварчид тэгээд бас саин луйвардсан гээд их цалин хангамж авчихажээ
0 | 0 Хариулах
Zochin [210.5.32.193] 2025/7/9
Golomt interneteer zeel awahad 50/50 bnaa.zaawal ochij uilchluul geh um hol baigaa ochij chadahgui bol hohiroh uu
0 | 0 Хариулах
Zochin [210.5.32.193] 2025/7/9
Golomt alsaas interneteer zeel awahad 50/50 geed heweeree bnaa.Uund arga hemjee swaachee
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.117] 2025/7/8
Тэтгэврийн зээлийн хүүг нь буулгаач дээ 800к -м 650,k орчим нь зээл 150к хүүнд явдаг пм байна лээ 16.5% гэдэг үнэхээр өндөр байна авах ёстоы мөнгөа урдчилж авлаа гээд өндөр хүүлдэг шулаачид юмаа
3 | 0 Хариулах
Nergui [66.181.190.247] 2025/7/8
Мажийвал зээлийг нь төлөгч баталгаатай байвал хүссэнээр нь зээл өг харин эргэж засаг төрлүү олон юм орилохгүй бгаарай
1 | 0 Хариулах
Их мэдэгч. [202.126.89.6] 2025/7/8
Эрх мэдэлтнүүд та нар хэдийдээ Ахмадуудад хайртай болчихоов. Би л лав мэдэхгүй л юм байна шүү.Тийм сүрхий юм бол тэтгэврийн доод хэмжээг 1 сая төгрөг болго, зээлийн хүүг нь 5% болго , УБ хотод 500 ортой ахмад настанд зориулсан иж бүрэн эмнэлэг байгуул За Юу ?????? хөрөнгө оруулалт хүрэхгүй бол иргэдээс хувь хөрөнгө татаж олон нийтийн өмчит хувьцаат компани байгуул.Монгол улсад мэдлэг чадвартай шударга хүмүүс олон буй. Тэднээсээ туслалцаа ав.
2 | 0 Хариулах
Zeeldegch [202.55.188.99] 2025/7/8
Хүн юугаа авах нь өөрийн эрх шүү дээ. Зээлээ аваад тураад үхнэ үү хэрэгтэй зүйлдээ хэрэглэнэ үү төрд ямар хамаатай юм бэ. Хаан банк тэтгэврийн зээлийг 24 сараар олгомоор байнаа
1 | 0 Хариулах
Л.Цээеэ [202.126.89.110] 2025/7/8
Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг хааж байгаад тогтмол уудаг эмийг нь тасалдуулж амьдрах эрхийг нь зөрчсөн..үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн Хятадын тагнуулчин Нацагийн Багабандийн Хятад ээжтэй Хүрэлбаатарын хүчингийн хэрэгтэй Нямбаатарын мэнгэт Нямдоржийн ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүхийн хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар хууль бусаар баригдсан музейг нь хурааж эх орноосоо хөөхийг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу? Үхсэн МАН ынхан ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг хааснаар улаан бурхан өвчин газар авч Ухнаагийн Хүрэлсүх Хятад гаралтай Япон улсын иргэдэд хөл алдан эх орондоо амрааж байгаад байгаад нь ахмадууд хилэгнэн дургүйцэж байна. Иймд Ухнаагийн Хүрэлсүхийн хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэ
2 | 0 Хариулах
zochin [66.181.171.214] 2025/7/8
tetgebriin dood hemjeeg nemeechee
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2025/7/8
Арилжааны банкны эрх ашгийг хамгаалсан тэр тэмцэгчид тэтгэврийн зээлийн хүүг бууруул гэж жагсах бсан шүү
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.194] 2025/7/8
За тэгээд үр ач нартаа байр машин ваарны мөнгийг нь бэлтгэж өгөөд санаа амарлаа да. Дараа засаг төрөө муулаад байв.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.94] 2025/7/7
Настангуудынхаан тэтгвэрээр өндөр зээл аваад үр хүүхдүүд нь санасандаа хүрч хэд хоног тансаглаад аав ээжээ хүний нүүр харахгүй болгож хөсрий хаяахнь дээ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.55] 2025/7/7
Дээрх мэдээний төгсгөлд "Тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна." гэжээ. За тэгээд ахмадууд минь, тэдний үр хүүхдүүд, залуучууд минь энэ үгийг онцгой анхаарах хэрэгтэй. Дараа нь тэгээд өр, зээлийн дарамтанд орчихлоо... тэр ч төр засгийн буруу, энэ ч банкуудын буруу гээд байж болохгүй шүү.
4 | 2 Хариулах
Зочих [66.181.183.11] 2025/7/7
Ялангуяа суулт хийгээд байсан залуухан ахмадууд анхаараарай. Бас дээр нь УИХ - ын зарим нэг дотроос нь хагалган бутархагчид , уриалан дуудагчид , нэг их хамгаалж байгаа царай гаргагчид Б. Пүрэвдорж гэдэг гишүүн , самрагчид , АН - ынхан гэж холион бантан хутгагчид гэх мэт ...
2 | 5 Хариулах
Зочин [59.153.112.175] 2025/7/7
Ахмадууд зээл авна гэж жагсаж байснаас тэтгэвэртээ нэм гэж шаардах байсан
16 | 2 Хариулах
Зочих [66.181.183.11] 2025/7/7
Харин тиймээ. Тэтгэврээ нэмүүлсэн бол зөв байсан юм. Одоо яая гэхэв .
7 | 0 Хариулах
Зочин [202.9.47.8] 2025/7/7
Хэрэглээний зээлийг хумьж, энэ хяналтаас гарсан инфляцыг бага ч гэсэн бууруулах бодлого явуулахын оронд ингэж тэнэглэж байх юм даа. Шийдвэр дээрээ хатуу зогсохгүй, хулчгар юмнууд
8 | 3 Хариулах
Зочин [66.181.164.69] 2025/7/7
Монголбанкныхан ббсб уудтай ашиг сонирхлын зөрчилтэй, тэтгэврийн зээлийг боонгуут тэр мөнгө зээлийн апп, ббсб руу шууд явж байгаа юм
5 | 0 Хариулах
Зочин [59.153.114.102] 2025/7/7
Зөв
1 | 3 Хариулах
Зочих [66.181.183.11] 2025/7/7
Зөв , зөв дээр нь Монгол банкны ихэнх нь хувийн ббсб - тай , эдэнд л бөөн олз орж ирждээ. Хөөрхийс үр хүүхдүүдэд нь үйлийн үр ирэх байхдаа сүүлд нь яаана. Одоо ч яахав хаана ашиг олз орж ирж байна гээд баярлаад хуулийн цоорхоогоор шуналтаад дон тусаад сайхан байгаа байхдаа.
0 | 0 Хариулах
Зочих [66.181.183.11] 2025/7/7
Идэж уугаад баярлаад байх шиг байнаа .ББСБ - нөхдүүд...
0 | 0 Хариулах