Уншиж байна ...

25 дугаар эмийн сангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэл засвар хийгдэж байна

Б.Манлай
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энхтайвны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар /Баруун дөрвөн зам/ хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна.

Тодруулбал тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерийн техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар зургаан хувийн цементээр бэхжүүлэн шөнийн цагаар суурь хучилт хийж байгааг НЗХГ-аас мэдээллээ.

Энэ онд Энхтайвны өргөн чөлөөнд Нэгдүгээр хорооллын Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх замыг засварлах юм. Ингэснээр нийслэлийн төв зам буюу 8.9 километр зам бүрэн шинэчлэгдэнэ.

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх замыг засварлаж буй байдал:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс