Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрын баталгаатай урт хугацаатай зээлээр шийдвэрлэх ажлын хүрээнд санхүүжилтийн үндсэн агент, Arranger банкийг сонгон шалгаруулж томилжээ.
Тус улсын Засгийн газрын Экспорт кредит агентлаг UKEF болон санхүү, хуулийн зөвлөхүүдийн хамтаар дэлхийн нэр хүндтэй найман банканд “Санал Илгээх Хүсэлт” (RFP) хүргүүлснээс дэлхийн нэр хүндтэй таван банкнаас Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, Arranger болох саналыг (EoI) ирүүлсэн байна.
Ирсэн саналуудыг харьцуулж, шалгарсан JP Morgan Chase Bank-тай 14 хоногийн турш хэлэлцээр хийн, өчигдөр гэрээ байгуулжээ.
Уг банк нь төслийн баг, зөвлөхүүд болон UKEF-тэй хамтран ирэх саруудад төслийн санхүүжилтийн хамгийн оновчтой, нийслэлд санхүүгийн дарамтгүй байх схемийг үүсгэж, Улаанбаатар метро төслийн дүнгийн 85%-г олон улсын эх үүсвэрээс татан төвлөрүүлж, зохион байгуулж, төслийн хэрэгжилт болон эргэн төлөлтийн хугацаанд санхүүгийн хяналт, зохицуулалт хийж хамтарч ажиллах юм байна.
"Улаанбаатар метроны галт тэрэг болон цахилгаан, механик тоног төхөөрөмжүүдийг Англи Улсаас уг шаардлагын хүрээнд авахаар судалж байгаа"-г хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|