Уншиж байна ...
Зураг

"Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулахыг иргэд дэмжсэн. Одоогоор шийдвэр гараагүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсээд буй. 

Түгжрэлд зохицуулалт хийх зорилгоор НЗДТГ-аас сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулах тухай санал асуулгыг иргэдээс хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд авсан билээ.

Санал асуулгын дүн болон ямар нэгэн шийдвэр гарах эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Санал асуулгад 3,013 иргэн оролцож 50.04% буюу 1,508 нь автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулахыг дэмжсэн.

Харин 49.95% буюу 1,505 иргэн дэмжээгүй.

Одоогоор автомашины тэгш, сондгойгоор хязгаарлаж зорчуулах албан ёсны шийдвэр гараагүй байна" гэж тайлбарлалаа.

зураг