ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/03-НД НИЙТЛЭГДСЭН
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинийг эсэргүүцсэн зургаан жагсагчийг цагдаагийн алба хаагчид саатуулжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"NoWar" хөдөлгөөнийхөн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхлэн жагссан.
Гэвч айлчлалыг эсэргүүцсэн "NoWar" хөдөлгөөний зургаан хүнийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр саатуулсан байна.
Тодруулбал "Сүхбаатар дүүргийн I хэлтэст тэднийг аваачиж, цагдаагаар мануулж байгаа" талаар NoWar хөдөлгөөний төлөөлөл Б.Цацрал хэлсэн юм.
Тус хөдөлгөөнийхөн Украины далбааг өргөж, "Get war criminal Putin out of here" буюу "Дайны гэмт хэрэгтэн Путинийг эндээс явуул" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан.
Гэрэл зургийг MPA агентлаг
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







