ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: NoWar хөдөлгөөнийхөн Олон улсын эрүүгийн шүүхийн заавал баривчлах тогтоолын дагуу үүргээ биелүүлэхийг шаардан жагсаж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
NoWar хөдөлгөөнийхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол улсад нэвтэрсэн тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхийн (I.C.C) заавал баривчлах тогтоолын дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж Төв талбайд өнөөдөр жагсаал зохион байгуулж байна.
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр буюу маргааш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болоод байгаа билээ.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

