2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5,000 төгрөг төлөх журам үйлчилж байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбат мэдээлэв.
Тэрбээр "Улаанбаатарт нэвтрэн орж ирэх долоон товчоо бий.
Тухайн тээврийн хэрэгсэл нь 48 цагийн дотор ороод гарсан тохиолдолд төлбөр тооцогдохгүй. Харин 48 цагаас дээш бол хоног тутамд 5,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үүснэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!