Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой долдугаар сарын 27-ны өдөр Парис хотноо тусгайлсан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

зураг
 

Тухайлбал Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд тавдугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалуудаар ярилцаж тохиролцсон ажлуудын явцын талаар санал солилцож, олон чухал төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг хоёр улсын Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

зураг
 

Цаашид харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.