Өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгааг мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймэрт урьдчилан байдлаар 2га талбай өртөн шатжээ.
Иргэд, аялагчид ой, хээрт явахдаа ил задгай гал түлсэн тохиолдолд галыг бүрэн унтраах, гал унтраах багаж хэрэгсэл тогтмол авч явах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль, эх дэлхийгээ хамгаалахыг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!