Авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд нийтийн тээврийн 17 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Баянгол дүүргийн 8, 13, 14, 15, 17, 18, 19, 32 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг энэ сарын 19-ний өдрийн 23:00 цагаас долдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 17 чиглэлийн замд түр өөрчлөлт оруулж байна.
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
Эх сурвалж: Нийтийн Тээврийн Бодлогын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|