Уншиж байна ...
Зураг
Зураг

Урт цагааны гудамжийг 44 тэрбум төгрөгөөр тохижуулах тендер зарлагдлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Урт цагааны гудамжны тохижилтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер өчигдөр зарлагджээ. Уг гудамжийг тохижуулахад 44  тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн нийт төсөвт өртөг 44,175,500,000 төгрөг (дөчин дөрвөн тэрбум нэг зуун далан таван сая таван зуун мянга) бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар тусгажээ.

Нураасан барилгын буурин дээр 196 автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг гүйцэтгэх юм байна.

Нэг үе шаттай тендерт гадаадын компани оролцох эрхтэй, 220,877,500 (хоёр зуун хорин сая найман зуун далан долоон мянга таван зуу) төгрөгийн дэнчин тавина.

Тендерийг 2024 оны зургаадугаар сарын 24 -ний 14:30 цагт нээх аж.