Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” болно

ikon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Блю Скай" зочид буудлын "Даймонд" танхимд

09:00 цагт "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе!" авто замын салбарын чуулга уулзалт зохион байгуулагдаж байна.

ХХААХҮЯ-д

09:30 цагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” болно. Улаанбаатар хотод 41.1 тэрбум төгрөгийн 213 төсөл хүсэлт ирүүлснээс 46 төсөл үлджээ.

Новотел зочид буудалд

09:00-12:30 цагт "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2023/2024 тайлан" танилцуулах арга хэмжээ болно. 

Удирдлагын академийн их танхимд

08:00-18:00 цагт "Иргэн төвтэй хөгжилд засаг захиргааны анхан нэгжийн удирдлагын оролцоо" олон улсын форум зохион байгуулагдана.

"Миллениум плаза"-д

10:00-15:00 цагт Хамгаалалтын захиргаадыг бэхжүүлэх зорилготой "Тусгай хамгаалалттай газар-Үндэсний бахархал" хуралдаан болно.

Төрийн ордонд

09:00 цагт Алтай дамнасан бүс нутгийн улс орнуудын “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт чуулган болж байна. 

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

ХЭҮК-ын байранд

11:00 цагт ХЭҮК хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Сэтгүүлч Болдко, "Италта Пэйж Италта" ХХК-ийн захирал Алтансүх нар “Гурилын үнийг буулгах талаар” мэдээлэл өгнө.

11:30 цагт "Босоо хөх Монгол"-оос Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хуулийг чангатгах тухай болон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тухай мэдээлэл хийнэ.

МҮЭ-ийн холбоонд

12:00 цагт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шалгалтаар илэрсэн зөрчлүүд, Эмийн сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээлэл, Зарим эмнэлгийн удирдлагуудтай холбоотой мэдээлэл, Өргөө амаржих газрын удирдлага, ажилчдын санал, байр суурь гэсэн сэдвээр МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулна.

ГХЯ-д

18:30 цагт ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл, Хөгжлийн сайд Дэвид Кэмерон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурна.