Уншиж байна ...

Ц.Төрхүү: 17 жилийн хугацаанд бохир усны "Туул-1” коллекторын 19 км шугамыг угсарсан байна

Б.Манлай
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Бохир усны "Туул-1” коллекторын ажлын явцын талаар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл өгөв.

Тэрбээр “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бохир усны "Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд Засгийн газраас гаргасан.

Тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын орон сууцны хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23 дугаар коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх юм.

Дээрх ажлын хүрээнд нийтдээ 30 км шугам угсрахаас өнөөдрийн байдлаар буюу 17 жилийн хугацаанд 19.3 км шугамыг угсарсан байна. Тус байгууламжийн ажлыг түргэвчлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч байгаа" гэв.

500 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргаж, 50 тэрбум төгрөгөөр "Туул-1" коллекторыг санхүүжүүлнэ. Ингэснээр шинэ цэвэрлэх байгууламж руу очих шугамаа барьж дуусгана. Шинэ цэвэрлэх байгууламжид очих шугамаа барьж дуусаагүй байгааг өмнө нь мэдээлж байсан юм.