Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд жолооч нарын хэн нь буруутайг тогтоохоор ажиллаж байгааг УОК-оос мэдээллээ.
Энэ талаар Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө" гэв.
Уг осолд хийн түлш тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн жолооч, Ниссан Патрол загварын машины жолооч нар холбогдоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!