ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Лео Фридрих: Дүүжин тээвэр өдөрт 15 цаг үйлчилгээнд явна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг
POMA

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын "Пома" групптэй хамтран дүүжин тээвэр барих бэлтгэл ажил эхэлсэн билээ.

Олон улсад "Cable Car" гэдгээрээ танигдсан дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг - Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой гэж тус группийн төслийн дэд менежер Лео Фридрих мэдээлэв.

Энэ талаар тэрбээр "Манай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 80 жил болсон туршлагатай. Сүүлийн 20 жилд нь хүн тээвэрлэж эхэлсэн. Африк, Ази болон Европ тивд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хот төлөвлөлт болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахад бэрхшээлтэй үед зориулагдсан гэж хэлж болно.

Монголын нөхцөлд дүүжин тээврийн үйлчилгээг тохиромжтой гэж үзэж байна. Хүйтэн цаг агаартай мөн уулархаг бүс нутагтай учраас давуу тал болно.

Бид өмнө нь хүн амын төвлөрөлт ихтэй хотуудад дүүжин тээврээ ашиглаж байсан тул Улаанбаатар хотод хийсэн судалгааны дагуу ашиглах боломжтой гэж үзэж буй.

Бүхээг 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд нэг чиглэлд 2,300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байна.

Өдөрт 15 цагаар тээвэрт явна. Жилийн 365 хоногийн 360-д нь хүн тээвэрлэх боломжтой" гэж ярилаа. 

Ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай. Манай улсад үйл ажиллагаа явуулах "Пома" групп нь эвдрэл гэмтэл, аюулгүй байдлаа өөрсдөө хариуцана гэж Л.Фридрих онцолсон юм.

Маргааш буюу энэ сарын 4-нд 11:40-13:40 цагт Арцатын ам, Porsche Centre-ийн зүүн талд БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн шав тавина.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[66.181.182.64] 2024/5/16
Францчууд анх монгол дүүжин тээврийг санал болгосон.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.166] 2024/4/6
Энэ бүр хамгийн удаан хамгийн новшийн тээвэр болох бхөө. Тэгээд хүн суухгүй сүүлдээ зогсоно. Наад үлгэрээ сонгуулын дараа дуусгаарай даа
0 | 0 Хариулах
... [58.94.67.142] 2024/4/5
cable cariig undur uuliin orgild garah, uuliin tsana teshvvr, uuliin aylal juulchlald ashiglaad baih shig baidag heden minut tutamd udurt heden bvheeg vilchlehees hamaardag bhdaa.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.82] 2024/4/5
АН ынхаан хар даа. Төр засаг барьж буй нам ингэж бүтээн бгуулалт хийдэг юм бна. Үйлдвэр барьдаг юм бна. Та нар шиг хуу хаман идчихгүй ард түмэнд эх орны хишиг тараадаг юм бна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.39] 2024/4/5
Цөөхөн хүн нааш цааш сууж явах байхдаа. Зорчих чиглэл ямарч бодлого адга
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.82] 2024/4/5
😂Энэ АН ын ллруудад нээрээ ичих булчирхай бдаг юм боловуу. Дээр нь чадахгүй байж яасан ч атаархуу юм.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.241] 2024/4/4
Энэ бол тээвэр биш ээ, олон хүн зөөх боломжгүй, cable car-р түгжрэл бууруулсан нэг ч улс байхгүй
2 | 1 Хариулах
Зочин [66.181.190.80] 2024/4/4
төвлөрөл ихтэй хотуудад ашиглаж байсан гэж гүрийгээд. францууд зальтай худалч тааруухан муу хүмүүс юм.
0 | 0 Хариулах
zochin [139.5.216.148] 2024/4/3
Demjij bn, tosoln amjilttai heregjih boltugai
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.90.231] 2024/4/3
Хөгийн итгэлгүй болчихсон хүмүүс Монголоор дүүрчихсэн. Болохгүй бүтэхгүй гэсэн эргүү дагз нар! МАН л Монголыг аварна! МАН даа л саналаа өгдөг юм шүү хүүхдүүд минь!
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.207] 2024/4/3
Hasah 30+ d ene yaj tesdii pozda france ynkan ymar oligtoi huiterdeg bisb orkuud agaar deerees nisej uhej hujaa nariig bayrluulah ym bainaldaa
1 | 2 Хариулах
И [103.168.34.182] 2024/4/3
Яармагийнхан Хархорин орох уу ? Шангрила л орох болов уу!
1 | 2 Хариулах
Зочин [139.5.219.214] 2024/4/3
Дархан, Эрдэнэтээ хөгжүүлэхгүй юм уу? Монголын хүн амын талаас илүү нь нийт газар нутгийнхаа 1% ч хүрэхгүй хэсэг дээр шавааралдан амьдарч бна. Оросын хэн ч билээ нэг улстөрч хэлж байсан "Энэ нүүдэлчин Монголчууд бид нарын хүлээлгэж өгсөн хотуудыг олигтойхон аваад явж чадахгүй". Бид нарын цусанд хот суурин газрын мэдлэг, туршлага үнэндээ байхгүй шүү.
2 | 0 Хариулах
metroniihoo tsagiin huvaariig ali [59.153.112.158] 2024/4/3
domogchloh uvchin gej
0 | 3 Хариулах
Зочин [49.0.136.2] 2024/4/3
Songuuliin jil bolgon l iim teneg ym yrij idej uuh ym
3 | 4 Хариулах
Зочин [66.181.188.120] 2024/4/3
soliorood bgaach, odoo bur amar hiih ymaa ystoi olj ydaj bnda
3 | 4 Хариулах
Зочин [202.126.90.240] 2024/4/3
Моншол хүн өөрсдөө юу ч хийж чадахгүй бж бусдыг шүүмжилнэ
6 | 3 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/4/3
Монгол хүн юу ч хийж чаддаггүй юм биш ээ…бидний дээр сандайлсан авилгачид өөрсдөө юм хийдэггүй биднийг ч юм хийлгэдэггүй юм….бид нар дэлхийн бусад хүн ардаас илүү ч үгүй дутуу ч үгүй яг л адилхан…яагаад гадаадад гарсан олон олон Монголчууд эх орондоо хүрч чадаагүй чадах ч үгүй амжилтанд хүрч чадаад байна
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.178] 2024/4/3
Yostoi butkuu sanaa shuu, neg cabind usreel 4 5 hun suuna, tom tom tulguur bagana tiishee alhah tom shatnuud, ene n tgd unahgui tog tasrahgui gesen batalgaa bhgui avrah ajillagaa yavuulahad mash hund. Italyd sayhan 10aad hun iim cabintaigaa unaad gazar eeeree nam bolson
7 | 3 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/4/3
ДҮҮЖИН ТЭЭВЭР гэдэг үлгэрээр овоо хэдэн жил овоо хэдэн ногоон 💵💵💵💵 юм хулгайллаа ….
7 | 4 Хариулах
Зочин [59.153.114.123] 2024/4/3
Дүүжин тээврийг зарим орнуудад зөвхөн аялал жуулчлалын бүсэд л ашигладаг. Хүүхдийн тоглоом шиг кабинтай, халаалт тавих ямар ч боломжгүй зүйлээр нийтийн тээврийг шийдсэн улс дэлхийд байхгүй.
16 | 4 Хариулах
Зочин [66.181.188.203] 2024/4/3
Эхлээд наад сэгээ барьчх юу юу ч эхлээгү бж тгнэ ингэнэ гж шаахаа боль новшнуудаа
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/4/3
Нэг хэсэг нь ч болтугай зам дээр түгжрэхгүй бол аштай юу даа
3 | 7 Хариулах
Зочин [124.158.119.70] 2024/4/3
Юунд ингэж гэнэн хандаж өгөөшийг нь зууж, хавханд орж үхнэм. Энэ дүүжин тээвэр, метро гээд л цаасан дээрх үлгэрүүд шүү дээ. Хийгээд эхэллээ ч Дарханы зам шиг хоёр, гурван сонгууль дамжина.
4 | 2 Хариулах
Зочин [192.82.92.181] 2024/4/3
zaisangaas talbai oroh chigleld hiih bsn yum bishu. harhorin yarmag hoyriin hoorond tegj ih hun zorchdog yum bhda
5 | 2 Хариулах
zochin [139.5.216.148] 2024/4/3
Yarmagas Harhorin orod tow zamara awtobusand suuna, harin tow zamar yvdag awtobusig hurdan bolgoh arga hemjeg awah hetegtei gj bodoj bn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.104] 2024/4/3
Надад лав таалагдаж байна
4 | 3 Хариулах
Зочин [49.0.136.2] 2024/4/3
Hello Troll
1 | 3 Хариулах