Багануур дүүрэгт байрлах хорих ангиас хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон байна.
Энэ талаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас тодруулахад "ШШГЕГ-ын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан.
Одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна" хэмээн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!