ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэсайхан: Иргэд автобусны картаараа дүүжин тээвэрт сууна. Одоогоор зорчих үнийг тогтоогоогүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, тарифын талаар хэллээ.

-Дүүжин тээвэр нь монголчуудын хувьд шинэ зүйл. Иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэсайхан: Дэлхийн 80 гаруй улсад ашиглаж буй нийтийн тээврийн хэрэгсэл. Ингэхэд 20-30 жилд томоохон хэмжээний осол гарсан түүх байхгүй. 

Хүйтэн үед бүхээгийн суудал доороосоо халдаг, 11 минут тухтай явна. Харин халуун нөхцөлд бүхээгийн салхивчийг нээх боломжтой, агаар сэлгэнэ.

Дүүжин тээвэр хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүчээр тэжээгдэнэ. Энэ хоёр эх үүсвэрийн цахилгаан тасарвал генератор ажиллаж эрчим хүчээр хангана гэсэн үг. Тог тасрах аюул байхгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглогдоно.  Онцгой байдлын газартай хамтарч ажиллах нөхцөлүүд бий.

-Иргэд дүүжин тээврээр хэдэн төгрөг төлж, зорчих вэ?

-Одоогийн байдлаар зорчих үнийг тогтоогоогүй. Автобусаар зорчих үнэтэй ойролцоо байх эсэх талаар зөвшилцөх асуудал яригдаж байна.

Ихэнх улсын жишгийг харахад татаацын хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл нийслэл, улс тухайн нийтийн тээврийг санхүүжүүлдэг. 

Бидний хийсэн ТЭЗҮ-гээр хугарлын буюу ашиг, алдагдлын тэнцүү цэг нь 2,600 орчим төгрөг байхаар гарсан. Үүнд инфляц болон эрчим хүчний үнэ ороогүй. Эрчим хүчний үнэ хэрхэн нөлөөлөхийг дахин тооцоолох шаардлагатай болно. Иргэд автобусны картаа ашиглан дүүжин тээвэрт сууна. 

-Дүүжин тээврийн ашиглалтын хугацаа хэдэн жил вэ?

-Систем 50-100 насжилттай гэж үздэг. Дүүжин тээврийн кабель болон бүхээгийн насжилт өөр өөр хугацаатай.

Пома компанийн ерөнхий инженер Ромайн Паради: Дүүжин тээврийн цамхаг дээгүүр явдаг ган татлагат троссууд болон барилга байгууламжийн насжилт хязгааргүй, маш удаан гэж хэлье. 

Хүн тээвэрлэж байгаа учир кабин, тодорхой тоног төхөөрөмж, сэлбэгийг байнга хянаж, шалгаж, тодорхой хугацаанд солих хэрэгтэй. 

Системийг ажиллуулж байгаа инженер техникийн ажилтнууд өдөр тутам, 14, нэг сар, хяналт тавина. Хэчнээн километр цаг ашигласныг харж байгаад системийн бүрэн шалгалтыг хийдэг.

Цагт 15,000 хүн тээвэрлэж буй тохиолдолд байнгын хяналт тавьдаг.

Улаанбаатар хотод ашиглалтыг бид хамтран хариуцна. Мэргэжилтнүүдийг сургах юм. Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхэд Пома групп Улаанбаатар хоттой 30 жил хамт байна.

Манай групп байгуулагдсан цагаас буюу 1936 оноос хойш дэлхийн 90 оронд дүүжин тээврийг нэвтрүүлээд байна. Улаанбаатарынх анхных. ОХУ-д 20, БНХАУ-д 50 систем нэвтрүүлсэн, бат бөх, европын стандартаар хийгддэг. Засвар үйлчилгээг хэдийд хийхээ бат мэддэг. Монгол Улсын төсөлд 30 жилийн баталгааг өгч байна. 

Нэг кабинд 10 зорчигч сууна. Агаарт буй 98 кабин зорчигчоо дүүргээд явахад хамгийн ихдээ 700кВт/цаг эрчим хүчээр татлагат троссыг эргүүлдэг бөгөөд эрчим хүчний хэрэглээ бага. Хүн багатай бол эрчим хүч бүр бага зарцуулагдана.

Тог тасарсан үед агаарт байгаа иргэдийг буулгах аюулгүйн тоноглолыг төлөвлөсөн. Тог тасарсан үед таван минут хүрэхгүй хугацаанд нөөцийн генераторт холбогдоно.

Аюулгүйн босоо болон хэвтээ аргачлалаар ажиллана. Агаарт зогслоо гэхэд хамгийн түрүүнд иргэдийг богино хугацаанд буудал руугаа татна. Аюулгүй ажиллагаа номер нэг ажил учраас бүх зэрэглэлийг тогтоосон. Тухайлбал нэг систем эвдэрлээ гэхэд өөр нэг систем нөхөн ажиллах зэрэглэлээр дүүжин тээврийг тоноглосон байгаа. Хоёр буудлын хооронд хүмүүсийг агаарт үлдээхгүйгээр нөөц хувилбаруудаар тоноглолыг төлөвлөсөн.

Кабин болгонд аюулгүй ажиллагааны тоноглол хийсэн байгаа. Монгол ажилчдыг агаараас аврах ажиллагааны сургалтад хамруулна. Бүх систем зогссон тохиолдолд гурван цагийн дотор аюулгүй болгох дүрмийнхээ дагуу ажиллана. Аюулгүй ажиллагааны систем нь найдвартай. 

Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажилд франц мэргэжилтнүүдийн тусламжтайгаар монгол компани ажиллана. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 60 орчим ажлын байр бий болно.

Дүүжин тээвэр 06:00-22:00 цагийн хооронд ажиллахаар төлөвлөсөн. Яармагаас нэгдүгээр хороолол ороход автобусаар цаг гаруй явдаг, энэ хугацаа 11 минут болох юм. Нэгдүгээр хороололд амьдардаг иргэн Богд уул руу дүүжин тээврээр явах боломжтой гэсэн үг.

Түгжрэл бууруулахад нөлөөлнө. Бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сараас эхлэх боломжтой гэж үзэж байгаа. 

Монгол компанийн сонгон шалгаруулалтыг Францын Пома компани өөрсдөө хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.36] 2024/2/8
Boljdee bolj
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.138] 2024/2/8
Эхлээд хийчихээд дараа нь үнэ тарифаа ярь даа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.189] 2024/2/8
Газар дээр засмал зам хийгээчээ. Дарханы замыг 6жил хийж одоо ч дуусаагүй бгаа биздээ. Тэнгэрийн юм бодохоо болиод зайлаад өгөө
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.172] 2024/2/8
Ийм тээвэртэй дэлхийн хот хаана бна? Халуун оронд болж магад!!! Манайд хүйтэн салхитай газар бүтэхгүй!!! Татвар төлөгчдийн мөнгийг ийм дэмий юманд зарцуулахаа болиочээ!!! Энэнийхээ оронд нэг LINE тай ч хамаагүй метрогоо эхлүүлээчээ!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.85] 2024/2/8
Сөрөг тал болон эрсдэлтэй талаас нь давхар мэдээлэл өгөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд дээрээс унах эрсдэл үүссэн эсэх, манайх шиг хүйтэн сэрүү уур амьсгалтай, мөн хариуцлагагүй улсад эрсдлийг хэрхэн тооцсон гэх мэтэд францын талаас хариулт авмаар байна.
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.172] 2024/2/8
Заавал хийх гээд байгаам бол гарах элдэв аваар осол эрсдлийг хариуцна гэж гарын үсгээ зурцгаагаарай! Та нараас хариуцлага нэхэж их хэмжээний мөнгө нэхэх болно!!!
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.36] 2024/2/8
Bla bla bla......🙄
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.172] 2024/2/8
Тог байнга тасардаг. Тог тасрахад л дүүжлэгдээл сууж байх нь иртэл нь! Тэгээд өвлийн хүйтэнд бол дүүжлэгдээд хөлдөөд үхэцгээх юм бна л даа!!!
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.172] 2024/2/8
Дүүжин тээврээ болиочээ!!! Ард түмэн эсэргүүцээд байхад заавал хийх гээд байх юм!!! Хэнд зориулж наадахаа хийх гээд бгаам бэ?
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.105] 2024/2/8
Наадуул чинь энэ муу үхэр монголчуудыг тэнэгтүүлж байгаад хэд дахин илүү үнээр хийчнэ гээд харин ч нэг сайхан тооцоолсон суугаа угаасаа зардал нь монголоос монголын баялгаас л төлөгдөнө. Угаасаа хийж хэрэгжүүлж ядаад байхаар хүндрэлтэй эд ердөө биш өөрсдөө хийсэн ч чадах юмыг дандаа гадныханд зулгуйдаж илүү мөнгө хаяж өгдөг манай тэнэг юм үзээгүй түшмэлүүд.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.105] 2024/2/8
Наад балиар юмнуудаа хөөж явуулбал таарна зальтай луйварчин олиггүй юмнууд.
1 | 0 Хариулах
БААГИЙ [76.220.79.234] 2024/2/8
БАРИХААСАА ӨМНӨ САЙХАН ХУДЛАА ШААНА Ш ДЭЭ ӨӨР БУСАД ОРОНД НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЯВААГ НЬ ХАРААГҮЙ ЗӨВХӨН ЦАНИЙН БААЗ АЯЛАЛД Л ХЭРЭГЛЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ
3 | 0 Хариулах
Зочин [103.140.10.216] 2024/2/8
Дүүжин тээврийн жолооч нар чинь хурд хэтрүүлээд байна.
0 | 0 Хариулах
Зочин [174.194.98.168] 2024/2/8
Ingej baihaar metro tavih heregtei agaar deer yvdag metro boltson bnle gadniihand zaavalchgui gazar uhaj baihaar
0 | 0 Хариулах
Boli boli [202.9.46.230] 2024/2/8
Hudlaa neg iim yum barina gej dundaaas ni heden ter bumiig idej 1...2sar ajiluulsan bolood bolih gej bgaan... 5n sharaas dunjingarav ordog baisan nogoo hurdni galt tereg yasan 1...2sar yavaad l bas bolioson teriig bas heden ter bumaar hudaldaj abaad l dundaas ni mongo ideed hayasan baih....amidraltai yum hiil dee...
0 | 0 Хариулах
Ганаа [139.5.217.238] 2024/2/8
Үлгэр бүү ярь. Хэдхэн гүүрэн гарцныхаа лефтийг ч ажиллуулж чадахгүй байж. Бүтэхгүй зүйл ярьж мөнгө идэх ажлаа зогсоо.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.54] 2024/2/8
МАН муу хэлүүлээд л бүтээн бгуулалт мөн ч их хийх юм даа. АН ын нураасан бүхнийг босгож , бүр тавьсан өр бондыг нь хүртэл дарлаа.
2 | 4 Хариулах
Ганаа [139.5.217.238] 2024/2/8
МАН.гарууд юу хийж бүтээв
0 | 0 Хариулах
Hahha [66.181.187.179] 2024/2/7
Haha hugjitei ineedemtei uls shuu
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.41] 2024/2/7
Хэд ч байсан хамаагүй миний автобусний карт мөнгөтэй байгаа маргааш сууя хотоо харья
1 | 0 Хариулах
Zochin [139.5.217.135] 2024/2/7
Alaagvi vnegnii aris huvaav
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.154] 2024/2/7
Энэ хогийн новшоо боль. Тэднийхээ оронд дэд бүтцээ хөгжүүлэхээ бол мал нууд
3 | 2 Хариулах
Зочин [66.181.187.54] 2024/2/8
Малаа дүүжин дээвэр нэгэн төрлийн дэд бүтэц юм.
2 | 1 Хариулах
123 [103.57.93.209] 2024/2/7
2 иалдаа 2 солонгос суулгачихаад "Ногоон автобус шинэ" гэж орилоод, хэсэг хугацааны дараа шоронгоос уйлан дуугарсан захидал бичсэн хүний дараагийн дүр нь энэ бололтой. Ашиггүй утгагүй тэнэг төсөл хэрэгжүүлсэн, мөнгө идсэн гээд шоронд морилох байх даа
3 | 1 Хариулах
Зочин [202.21.121.236] 2024/2/7
Олоогүй мөнгийг хуваагаад сүүлдээ хэрүүл болдог хошин шог шиг, хаа байсан биелэх эсэх нь мэдэгдэхгүй юмыг автобусны картаараа явна ч гэх шиг🤣
3 | 1 Хариулах
Зочин [101.44.80.101] 2024/2/7
Сонгууль болохоос 6 сарын өмнө гэж бодохоор иргэдийг бүр мал гээд итгэлтэй бодож байна шүү!! Хийж чадахч үгүй. Баахан мөнгө идэж аваад дараа жил сураг ч үгүй зайлцан байна.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.180.28] 2024/2/7
Жижиг бага зайтай газрынханы аргацаадаг юмаар юугаа хиих вэ мөнгө идэх арга уу.ман намынхан нь суудаа.Төмөр зам дээгүүрээ машины гүүр явган хүнии гүүрэн гарцаа бариачээ Гүүр бариачэээ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.144] 2024/2/7
Хн, энэ эрх баригчид нээрэн. Одоо бас л нэг хулгайгаа хаацайлж байгаан байх даа. Сонсгол зохион байгуулчихвий гэж айхдаа нэг удаадаа ингэж хүн хуурч байна. 2 мэргэжилтэн царайлсан амитас суулгаж байгаад хулхин дээр нь цэцэг ургуулж байна. Манайд ажил яаж явагддаг билээ дээ. Толгойтоос авто зам тавих гээд 6 айлын газар чөлөөлөлт дээр бүдрээд 2 жил гаран болж байна. Дарханы замыг жилийн дотор тавина гээд 2 сонгууль дамнаж байж дутуу сүнсэлсэн. Одоо тэгээд энэ төслийг жилийн дотор амжуулна гэнэ. Бусдын мөнгийг аваад идцэн хүний л амнаас гарах үг шүү дээ. Зүй нь Атг, Прокурор эдгээр хүмүүс, засгийн газарт хэрэг нээж шалгах ёстой юм.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.188.231] 2024/2/7
одоо больж үз.
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/2/7
Дүүжин эвдэрлээ хүн бэртлээ үхлээ гэхэд хэн ч авч хэлэлцэхгүй тоохгүй. Дүүжинг үргэлж арчилж засварладаг учраас монгол шиг ийм хогийн оронд дүүжин зохихгүй.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.188.113] 2024/2/7
Мэдэргүй байж муулахаа л бодно. Суух гэж яаж үхэлдэх болдоо
3 | 5 Хариулах
Zochin [103.57.94.50] 2024/2/7
Ayultai l yum salhi ihtei gazart iim yum barih gej bgaa yumuu. Jiliin heden odor ni ajillah yum boldoo. Salhilaad ehelvel ayulgui bj chadah l yum bhdaa. Er ni aylal zuulchlal esvel ondor uul, tsaniin baazad l iim yum harj baisnaas hot dotor unaa tereg gesen zoriulaltaar hiisen baisniig sonsoochgui haraachguin bna. Mongo ideh neg arga ni yum bolov uu daa.
1 | 2 Хариулах
huz [203.91.118.30] 2024/2/7
sudalgaa muu bnaa yarmagaas 1r horoolol ruu huuhdee zuudug hun hir iguu gejl sudlah bh
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.44] 2024/2/7
Картаар сууна ч гэх шиг. Нүгэлийн нүдийг гурилаар гэдэг шиг ярих юмаа. Бариа ч үгүй барих ч үгүй юмандаа бас яаж төлбөр хийхээ ярьчихжээ.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.188.231] 2024/2/7
тх
0 | 2 Хариулах
Зочин [59.153.114.139] 2024/2/7
Зорчих тухай ярих эрт бнаа 6н жил ярьсаншдээ самарсайханы үеийн самарсан цавчаа хийхээс өөр аргагүйд хүрсэн нь төслийн мөнгөнөөс өчнөөнийг урьдчилаад хуссан
2 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/2/7
эхлээд дүүжин тээврээ барьчихөө,барьсан хойноо л үнэ мүнээ ярьмой
3 | 1 Хариулах
💩 [202.126.91.86] 2024/2/7
Tegeed toros ni tasaraad door ochood bugd hamtdaa nyalga shaana,
0 | 2 Хариулах
💩 [202.126.91.86] 2024/2/7
Ameriked l lav iim yum haraagui
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.149] 2024/2/7
ха ха ха
0 | 2 Хариулах
Зочин [103.41.93.165] 2024/2/7
Яваад эхэлчихсэн үү. Тэгвэл сууж үзнээ. Хотоо дээрээс харвал гоё байхдаа..
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.105] 2024/2/8
аа тэгээд явж байтал тасраад голын дунд унаж нтр
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.236] 2024/2/7
Сагсалзуур тэнэгүүд нь унаж үхээд бөөн гай хөөгөө хутганадаа.
0 | 3 Хариулах
Зочин [43.228.129.131] 2024/2/7
Энэ бүтэхгүй ээ, хот дотор ийм нийтийн тээвэр нэвтрүүлсэн туршлага хаана ч байхгүй, цанын баазад л ашиглагддаг юм
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.132] 2024/2/7
Жаахан юм үзэж харчаад дараа нь хуцаарай. Ютуб ороод Medellin cable car гээд хайгаад үз. Тэгээд ямар юм байдаг талаар нэг ойлголттой болоод ав. Германаар жишээ авахад: Берлин хотын сенат ноднин 1 шугам төлөвлөсөн. Араас нь Кёльн, Мюнхен бас барихаар төлөвлөсөн. Газар дээрх бүтцийг хөндөхгүйгээр, бага зардлаар, метроны шинэ шугам гэж бөөн зардал мөнгө, хугацаа алдахгүй, чимээ шуугиангүй нтр гээд маш олон давуу талтай. Герман францууд инженерчлэл сайтай. Чамаас л тэнэг байв гэж дээ
1 | 1 Хариулах
chi uzsen tgeed . [66.181.188.187] 2024/2/7
euro union tgeed arga baraad iim yum hiih uu ? chi bid bish dee yamar . tom shaahasha umnu uuru bod uz . hotin amidrald zohihgui shde .
2 | 1 Хариулах
Зочин [192.82.64.248] 2024/2/7
аялал жуулчлал, уул уурхайд ашгиладаг гээд өөрсдөө хэлээд байгаан бишүү, яг аль улсын ямар хотод нийтийн тээвэрт ашиглаж байгаа мэдээллээ өгөөчээ, олон л орноор явж байлаа, агаарын кабинд суугаад хот дотроо явж байгаатай ганц ч таарч байсангүй, хэрвээ байдаг бол ядаж зураг хөрөгтэй нь мэдээллээ өгөх ёстой,
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/2/7
Засгийн газар нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобуснуудынхаа тоог эрс нэмэгдүүлээд ард түмэн нь хувийн машинаас татгалзаад нийтийн тээврээр үйлчлүүлдэг болчихвол замын хөдөлгөөн сэлүүхэн болж түгжрэлгүй болно.
6 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/2/7
Huviin hevshil ni hiivel hiideg yum bgaa biz. Tur enend orolcoh ymar ch shaardlagagui.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/2/7
хөрсөө мэдэрдэггүй хүмүүс нисэж явдаг юм бишүү эд нарыг хөрстэй нь танилцуулах хэрэгтэй
1 | 1 Хариулах
zochin [202.131.231.164] 2024/2/7
Bariagu bj une togtoogood tendeesee hediig n hulgailah ve gj l tolgoi n ajillaj bga bhda hahhahaa
2 | 1 Хариулах
Latin 40 Clive Christian [139.5.217.14] 2024/2/7
tsu tsu tsu ehleed hiichih l dee hiisen hoinoo ter tulbur kartiin asuudla ayarina biz ogt yuch hiigeegui baij hudlaa hutsaad baih yum da
4 | 1 Хариулах
Зочин [66.181.188.231] 2024/2/7
тэгчихсэн байх болно ингэчихсэн байна гээд одоо идчихсэн суух л гэж
1 | 1 Хариулах
Зочин [193.57.67.241] 2024/2/7
Манайх шиг салхи ихтэй газар хийсээд унаад үхнээ
6 | 2 Хариулах
🌪💨🌫 [66.181.188.231] 2024/2/7
дүүжин тээвэр, цах үүсгүүр гэх том сэнс
0 | 0 Хариулах