Нийслэлийн хэмжээнд тархаад буй өмхий үнэр шахмал түлштэй холбоотой биш, цэвэрлэх байгууламжийн үнэр гэж таамаглаж байгааг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт шалгалтын газраас мэдээлсэн.
Энэ асуудлаар Төв цэвэрлэх байгууламжийн холбогдох эх сурвалжаас тодруулахад "Манай технологийн үйл ажиллагаа өдөр тутам, батлагдсан горимынхоо дагуу хэвийн үргэлжилж байна.
Хүлээж авдаг усаа хүлээн аваад, технологийн дамжлагууд горимын дагуу явж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн горимын технологи алдагдаагүй.
Хүн хүний үнэрлэх мэдрэмж харилцан адилгүй, албаны тооцоо судалгаа гарсны үндсэнд өмхий үнэрийн эх үүсвэрийг тодорхойлох байх.
Энэ хавьд үнэр хэвийн байна" гэлээ.