Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эмээлтийн махны үйлдвэр" гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

"Эм Ди Си Пи" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Цогтгэрэл шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй болохыг тус шүүх хурлын Нарийн бичгийн дарга ирц танилцуулах үеэр ярив. Үүний дараа улсын яллагчаас "н.Цогтгэрэлийг өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцуулж гэм буруутай асуудлыг шийдэх ёстой. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулах саналтай байна" гэв. 

Тус саналыг хуралдаан даргалагч шүүгч авч хэлэлцээд шүүгдэгчийг албадан ирүүлэхийг даалгаж, арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулав. 

Шүүх хурлын видео:

https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/242067582026449