Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол гэр бүлийн хэв шинжид задрал үүсч байна”

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Зорилго нь 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбоотой байв.

Яамны зүгээс гэр бүл, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлсэн бөгөөд энэ онд чамгүй олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.

С.Эрдэнэ сайд хэлэхдээ “Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, овог удмын үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг.

Хамтран амьдардаг гэр бүл, харилцан тохиролцсоны үндсэн дээр хэсэг хугацаанд хамт амьдрах гэрээт гэр бүлүүд бий болжээ

Тийм ч учраас хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал нь төрийн бодлогын төвд байх эрхэм асуудлуудын нэг юм” гэлээ.

Харин тус яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн гаргасан судалгаанд “Эцэг эх үр хүүхдээс бүрдсэн жирийн гэр бүлээс гадна, гэрлэлтийн баталгаагүй, эрх зүйн чадамжгүй, хамтран амьдардаг гэр бүл, харилцан тохиролцсоны үндсэн дээр хэсэг хугацаанд хамт амьдрах гэрээт гэр бүл, гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон олон соёлт гэр бүл, хэн нэг нь гадаад оронд ажиллаж олсон орлогоороо гэр бүлээ тэжээдэг улс дамнасан гэр бүл, ганц бие болон ижил хүйстэн гэр бүлүүд байгаа нь гэрлэлт, гэр бүлийн харилцаанд шинэ үзэгдлүүд бий болж монгол гэр бүлийн хэв шинжид задрал үүсч байгааг нотолж байна” гэж дурджээ..

Иймд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2014 онд,

  • “Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих” үндэсний хөтөлбөр
  • “Миний гэр бүл” хүүхэд хөгжлийн хөтөлбөр
  • Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв нээх
  • Гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийг сургалтын бүх шатанд нэвтрүүлэх
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг УИХ-аар батлуулж хэрэгжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийхээр төлөвлөсөн байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХАХНХЯ-наас гаргасан судалгаагаар гэр бүлүүд дараах хүчин зүйлээс шалтгаалж салах болжээ.

Үүнд:

  • Тээвэрт их явдаг
  • Хадмуудын нөлөө
  • Архидалт, хүчирхийлэл
  • Эцэг, эхийн шахалт
  • Гэр бүлээс гаруурх бэлгийн харьцаа
  • Боловсрол саёлын түвшин
  • Амьдралын харилцан адилгүй байдал
  • Үр хүүхэдгүй байдал
  • Үзэл бодлын зөрчил зэрэг шалтгаалдаг байна.

Харин гэр бүлийн хэв маягийн тухайд,

  • Улс дамнасан гэр бүл
  • Гэрээт гэр бүл
  • Хамтран амьдрагч гэр бүл
  • Олон соёлт гэр бүл
  • Ганц бие гэр бүл
  • Гэрлэлтээ батлуулаагүй гэр бүл
  • Гадаад хүнтэй гэр бүл болсон гэр бүл
  • Огт гэрлээгүй гэр бүл гэсэн хэв маягт ангилагддаг болжээ.

 

 

Зураг
14 | 18 | 20 цаг