Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноов

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:18 2023/07/25

Ц.Хуланг гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргасан байна.

Түүнд есөн жил зургаан сарын хорих ял оноожээ. Албан мэдээллийг удахгүй хүргэнэ гэдгийг шүүхийн байгууллагаас мэдээлэв.

12:38 2023/07/25

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дууссанаар хурал эхэлжээ. 

10:11 2023/07/25

Яруу найрагч Ц.Хулан нарыг гэм буруутайд тооцож, ял оноох хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал 10:00 цагийн үед завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдөж байгааг мэдээллээ. 

09:19 2023/07/25

Яруу найрагч Ц.Хулан нарыг гэм буруутайд тооцож, ял оноох хурал 09:00 цагт эхэлжээ

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэллээ. 

Өчигдрийн шүүх хуралдаанаар прокурор шүүгдэгч нартай холбоотой гэм буруугийн дүгнэлтээ хийсэн юм. Улмаар түүнийг гэм буруутайд тооцож, ял оноох хурлаа өнөөдөр үргэлжлүүлж байна. 

Энэ талаар шүүхийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад "Ц.Хуланг өчигдрийн шүүх хурлаар гэм буруутайд тооцсон гэх мэдээлэл үнэн.

Шүүхээс гэм буруутай гэж үзвэл үргэлжлүүлэн ял шийтгэл оногдуулах шүүх хурал хийдэг. Харин гэм буруугүй гэж үзвэл цагаатгаж, сулладаг процессын дараалалтай.

Гэм буруугийн хурал өглөө 09:00 цагт эхэлсэн" гэлээ. 

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусмагц шүүхээс мэдээлэл өгөх юм байна. 

Яруу найрагч Ц.Хулан нь дараах зүйл ангиар цагдан хоригдоод байгаа юм. 

Эрүүгийн хуулийн заалт

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.