Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө хаалттай үргэлжилж байна.
Прокурор шүүгдэгч нартай холбоотой гэм буруугийн дүгнэлтээ хийснээр өнөөдрийн шүүх хуралдаан өглөө 09:00 цагт эхэлсэн билээ.
Тэгвэл шүүх хуралдаан 15:00 цагийн үед түр завсарласан юм.
Энэ үеэр Яруу найрагч Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх хуралдаан түр завсарлаж байна. Багцаагаар цагийн дараа яллах дүгнэлт юм уу, цагаатгах дүгнэлт унших байх” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна Ц.Хуланг суллахыг шаардсан иргэд жагсаж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!