Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон төгөл бүтээх зорилгын хүрээнд Юнителийнхэн 3 дахь жилдээ мод тарилаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител группийн ажилчид Хайрхан хөгжлийн төвд 3000 мод тарилаа. Тэд 3 дахь жилдээ мод тарьж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд шинэс, улиас, нарс гээд 2300 модыг тарьсан. Нийт тарьсан модны 50 орчим хувь нь амжилттай ургаж байна. 50 хувьтай ургана гэдэг нь чамлахааргүй үзүүлэлт. Ногоон гэр бүлийнхэн цаашид ч жил бүр нэмж мод тарьж, тарьсан модныхоо усалгаа арчилгааг тогтмол сайн хийж, тарьсан модны тоо биш, ургаж буй модны тоо хэмжээг их байлгахаар хичээх болно гэлээ. Мод тарих өдөрлөгийг жил бүр тогтмол зохион байгуулснаар 10 жилийн хугацаанд Юнителээр овоглодог хүн бүрийн гар бие, сэтгэл шингэсэн өтгөн сайхан ногоон төгөл бүтээх зорилготой юм байна.

Мод тарихаас илүү тарьсан модоо арчилж тордож ургуулна гэдэг хамгийн хариуцлагатай ажил. Тийм ч болохоор Юнителийнхэн мод тарихдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө туслалцаа авч хөрсний онцлог чанарт тохирсон зөв модоо сонгож, том модыг тайрч авчрах биш бяцхан үрсэлгээ байхаас нь тарьж ургуулж байгаа юм байна. Манай орны 70 хувь цөлжилтөд нэрвэгдэж, газрын доройтолд орж, ургамлан бүрхэвч жилээс жилд буурч байгаагаас шалтгаалан хүчтэй салхи, шороон шуурга байнга тохиолддог болсон энэ цаг үед тэдний бүтээж буй ногоон төгөл байгаль экологийн тэнцвэрээ хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Юнителийн ногоон төгөлд ургаж буй бяцхан мод

1 мод жилд 180л хүчилтөрөгч үйлдвэрлэж, 12кг нүүрсхүчлийн хийг өөртөө шингээдэг байна. Тэгэхээр 1 мод тарих нь 2-4 хүний насан туршдаа амьсгалах цэвэр агаарыг бий болгодог гэж ойлгож болно. Тиймээс хүн бүр мод тарьж, тарьсан модоо сайтар арчилж, усалж, ургуулж хамтдаа байгаль дэлхийгээ ногоон байлгахад хувь нэмрээ оруулцгаая.

Та мод тарих гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай: 

  1. Тухайн бүс нутаг, хөрсний онцлогт хамгийн сайн тохирох зөв модыг сонгох.  
  2. Тохиромжтой цаг үе буюу 4-р сарын дундаас 5-р сарын сүүл хүртэл мод тарихад хамгийн сайн. Мөн намар 11-р сараас өмнө тарих хэрэгтэй. 
  3. Хөрсөө бэлдэхдээ шороо, элс, бордооны харьцааг зөв тохируулах.
  4. Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлдэнэ. Модоо тарихдаа үрсэлгээний үндсийг гэмтээхгүйгээр хөрсөнд суулгана. 
  5. Модоо тариад тогоог дүүртэл усална. Бусад үед модоо услахдаа хаврын улиралд 5-7 хоногт 1 удаа, зуны улиралд 2-3 хоногт 1 удаа тогоог дүүртэл услах хэрэгтэй. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.