ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз улсаас жимс, нарийн ногоо импортлох, Монгол Улсаас мах, арьс шир экспортлоход санал нэгджээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Даваа гарагт манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн. 

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Киргиз улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Б.Батцэцэг илэрхийлэв.

Тухайлбал: 

  • Киргиз улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,
  • Киргиз улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжиж хамтран ажиллах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдсэн байна. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын хувьд 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглан аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талаар ярилцжээ.

Түүнчлэн "Тэрбум мод" санаачилгын хүрээнд Эрдэнэт хотод байгуулах "Монгол, Киргизийн найрамдлын төгөл" төслийг сайшааж, цаашид Киргизийн жимс, жимсгэнийн модны суулгацыг манай улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар болсон байна. 

Хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгааг талууд нотлов.

Энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 2013 оноос хойш 10 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵 [107.126.28.57] 2023/5/30
Хятадаас Киргиз Узбекистан руу төмөр зам тавих тохиролцоонд хүрсэн юм гэсэн хурдхан барьчихаасай…..
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.118] 2023/5/30
Тийм. ШХАБын орнууд дэд бүтцээрээ холбогдоод бхад үхрүүд Хятад Орос Монголыг эзэллээ гэж элийрч бна
0 | 1 Хариулах
Цөлжилт бол байгалийн байдаг л процесс юм [85.52.215.108] 2023/5/30
Үсээ ургуулж,дээл битгий өмс гээд хэлээд өгдөг хүн байдаггүй юм байхдаа
1 | 3 Хариулах
Зочин [202.126.90.118] 2023/5/30
Монголчууд аа, киргизчүүдийг битгий дорд үзээд бай! Киргизчүүд монголчуудыг нэн ядуу гуйлгачид гэж үздэг юм.
1 | 1 Хариулах
dfs [185.253.160.152] 2023/5/30
zov
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.21.192] 2023/5/30
Ямар сайхан мэдээ вэ. Киргизийн жимс, нарийн ногоог ихээр Оруулж ирээрэй. Баярлалаа
7 | 0 Хариулах
Зочин [66.181.160.40] 2023/5/30
Махны чанар муудсан. Муудах гэхээсээ иргэдэд хамгийн муу мах л очоод, сайн нь гадагшаа гараад байгаа бололтой.
1 | 0 Хариулах
Зочин [103.10.23.142] 2023/5/30
Монголд Киргиз сармис гээд зараад байгаа чинь Киргиз биш гэж байна лээ шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.253] 2023/5/30
Слава шиг Киргиз брэнд нэр юм бишүү ккк угаасаа сонсоголонд савалдаг юм бнлээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.166.54] 2023/5/30
Дотооддоо махаа хангаж чадахгүй тэнгэрт тулсна үнээр авч байж гадаад экспортлоно ингэснүүдээ
4 | 1 Хариулах
Зочин [43.242.243.45] 2023/5/30
Мах арьс шир гаргах, хүнс оруулж ирэхэд хөргүүр их чухал байх. Мөн арьсыг бол хавар дулаарахаас бүр өмнө хөлдүүд нь ачиж аваачиж зарвал чухал. Хараад байхад ялзрар вий хайран юм гэж санагддаг.
1 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/5/30
анх Монголд зарж байсан кыргыз алим сайхан үнэртэй, ёстой гоё амттай байсан. Сүүл рүүгээ исгэлэн, амт муутай, ялзарсан голдуу алим оруулж ирж байна даа. Адилхан машинаар оруулж ирж байна.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.40] 2023/5/30
Оруулж ирж байгаа хүмүүс нь ашигаа бодож, шуналтаад хамгийн хямд, гологдсон хэдийг нь л оруулж ирдэг байлгүй.
5 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.89.63] 2023/5/30
Uiliin ur tani Ariun baigee.
1 | 0 Хариулах
зочин [64.119.18.70] 2023/5/30
Монголчуудаа удахгүй бүх махаа гаргаад 50000 төгрөгөөр 1 кг мах авч чадахгүй улаанбаатарчууд хоол хүнсний тураалд орж ядуурлын тулд хүрч 21 оны өмнөх Хүрээний хар дарсан тогоонд буцаж орох нь тодорхой боллоо. Сайхан амьдралын төлөө тэмцэе. Ардчлалыг сонгосон бидний нийгмийн том алдаа барууны дэглэм Монголын баялагийг цөлмөх бодлогыг 30 жил явууллаа.
4 | 4 Хариулах
mald [202.21.107.2] 2023/5/30
tgd chamd hymd mah iduuleh geed heden malchid amidarch bh ystoi yu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.95] 2023/5/30
Kirgiz rvv export hiisen mahaa importolj hreglebel hyamd tusj mgdgui
2 | 1 Хариулах
Зочин [43.228.131.90] 2023/5/30
монголчууд махнаас гарчээ
1 | 1 Хариулах
Зочин [103.161.242.140] 2023/5/30
Өөрсдөө мах авч зазх болилоо
0 | 0 Хариулах
зочин [103.229.121.188] 2023/5/30
Киркизийн жимс ямар ч байсан хятад жимснээс хамаагүй гоё амттай байдаг юм байна лээ
13 | 1 Хариулах
Иргэн [202.126.90.75] 2023/5/30
Хятадад сайхан жимс бий, амтгүй нь ч бий.
9 | 2 Хариулах
Зочин [103.26.195.253] 2023/5/30
Эрээний жимс нэртээс 10000 илүү хятадууд шинжааны сайн жимсээ европт гаргадаг юм бнлээ бид бол 30н жил хямд хогийн нь түүж идэж ирлээ бөөн хорт хавдар үхэл одоо зогсоох хэрэгтэй
11 | 0 Хариулах
Зочин [59.153.115.119] 2023/5/30
Киргизүүд Хятадаас оруулсан жимсээ манайх руу гаргаж магад шүү /ре-экспорт/. Киргизд 4 улирал жимс ургадаг нь юу л болдоо.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.119] 2023/5/30
Уучлаарай. Янз бүрийн жимс ургадаг, хатаасан жимс, самар Оросоос хямд байдаг гэж сая уншлаа.
0 | 0 Хариулах