Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бейонсе бяцхан охины сүүлчийн хүслийг биелүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өвчин зовлонтой хүүхдүүдийн хүслийг биелүүлж, аз жаргал бэлэглэдэг "Make-a-Wish" сангийн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Сар гаруйн өмнө тэд нэгэн хүүгийн Бэтмен болох хүслийг биелүүлж байсан билээ.

Тэгвэл сая тэд нэгэн охины амьдралынх нь сүүлчийн гэж болох хүслийг биелэхэд тусалжээ.

Тэйлон Дэвис хэмээх 12 настай охин эдгэршгүй тархины хавдартай тул хэр удаан амьдрах нь тодорхойгүй болсон зовлонт нэгэн юм.

"Make-a-Wish" сангийнхан охины мөрөөдлийг биелүүлэхэд туслахаар болжээ.

Ингээд нэрт дуучин Бейонсэтэй хамт дуулж, бүжиглэх боломж гаргаж өгсөн байна.

Дуучны аялан тоглолтын Лас Вегас дахь зогсоол дээр энэ бүгдийг охинд урьдчилан хэлэлгүйгээр зохион байгуулжээ.

Энэ явдал охинд илүү удаан амьдрах хүч, итгэл өгсөн гэж найдаж байна.