Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэдтэй уулзахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд өнөөдөр гарч ирлээ.
Үг хэлэх үеэр нь иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардан хашхирч, шүгэлдсээр байна. Иргэд нүүрсний хулгайч нарын "Нэрсээ зарла" хэмээн дуугаа нэгтгэж байна.
Одоогоор 385,000 тонн нүүрс алдагдсан нь тодорхой болоод байгаа юм. Энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцсэн иргэд дөрвөн өдөр жагсаж байгаа билээ.
Ерөнхий сайдын хувьд жагсагчидтай уулзахаар төв талбайд гарч ирж буй хоёр дахь тохиолдол нь энэ юм. Тэрбээр өмнө нь энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд "Монголдоо сайхан амьдаръя" уриатай болсон залуусын жагсаалын үеэр гарч ирж байв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!