Нүүрсний хулгайчдын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал гурав дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна.
Энэ үеэр Жүжигчин У.Цогтбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд өчигдрийн жагсаалд жүжигчин Р.Адъяа, А.Энхжин, Ц.Ганзориг нарын хамт оролцсон юм.
Тэрбээр "Залуус аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байгаад талархаж байна. Манай улсад агаарын бохирдол, түгжрэл гээд олон асуудал бий.
Гэхдээ хамгийн түрүүнд нүүрсний хулгайчдын нэрийг зарлахыг шаардаж байгаа.
Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ. Яагаад нэрсийг нь зарла гээд тушаал гаргаж болохгүй байгаа юм бэ. Нуух шаардлагагүй шүү дээ.
Л.Оюун-Эрдэнэ ямар ч албан тушаалд очихгүй гэж хэлээд одоо Засгийн Газрын тэргүүн болоод явж байна.
Өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ дэндүү бөөрөнхий ярилаа.
Тэр хүн ард түмнээ хүндлэхгүй бол бид нар ч хүндлэхгүй. Чадахгүй бол философич С.Молор-Эрдэнийг Ерөнхий сайд болгох хэрэгтэй.
Урлагийн салбарынхныг цаг заваа зохицуулаад ирж жагсаасай гэж хүсэж байна" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!