Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг иргэд шаардав

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал үргэлжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байгааг жагсаалд оролцогчид дуу нэгтэй хэлж байв.

Тэд "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76-г тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийсэн бэ", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" хэмээн бичсэн лоозон барьжээ. 

Иргэдийн төлөөлөл хэлэхдээ "Монгол Улсад тулгарч буй асуудлыг хүн болгон мэднэ. Монгол Улсын цаашдын тусгаар тогтнол, аюулгүй байдал зэрэг бүх асуудал өнөөдөр хөндөгдөж байна. Энд талцаж хуваагдах биш, шийдлийг хайж иргэд цугларсан. Цаашдаа Монгол Улсад өсөж дэвших ямар ч боломж байхгүй. Үр хүүхдүүдэд маань ч гэрэлтэй ирээдүй харагдахгүй байна. Тиймээс ч хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө дуу хоолойгоо өргөхөөр жагсаалд нэгдсэн. 

Монгол Улсад хүнийг хөгжүүлдэг биш, монголчуудаа сорж мөлждөг нийгэм бий болж байна. Харин ч бид тэвчээрийн хязгаарыг харуулж чадсан. Монголын ард түмэн маш тэвчээртэй байна. Гэхдээ одоо болно. Ард түмэн нэгдэж, нийлэх цаг болсон. Хараад суугаад байвал биднийг нэг л мэдэхэд эх оронгүй болгох нь.

Эх орондоо амьдрахад хүнд байгаа учраас мянга мянган залуус гаднын орныг зорьж байна" хэмээв.

"Монголын залуус өнөөдөр ганцхан мөрөөдөлтэй болж байна. Тэр нь гадаадад очиж амьдрах"

Түүнчлэн "Нүүрсний 44 их наяд, УИХ-д байгаа 30 хулгайчийнхаа нэрсийг зарлаж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ бол улсын төсвөөс гурав дахин их мөнгө. Улаанбаатар хотын түгжрэл, утаа болон бусад олон асуудлыг шийдвэрлэх боломж алдагдсаар байна. Тиймээс ч нүүрсний хулгайд хариуцлага тооцохыг иргэд шаардаж байгаа юм.

Монголын залуус өнөөдөр ганцхан мөрөөдөлтэй болж байна. Тэр нь гадаадад очиж амьдрах. Уг нь дэлхийн улс орны иргэд Монголд ирж амьдрахыг хүсдэг ийм нийгмийг цогцлоох бүрэн боломж бий. Гэвч энэ боломжийг бий болгох хөрөнгө мөнгийг төрийн албаар дамжуулж дарга нар өөрсдөдөө ашиг болгон авч байна. Нэг ч хулгайч төрийн босго давдаггүй байгаасай. Төрөөс хулгай хийсэн хүн хуулийн хариуцлага хүлээдэг болох ийм нийгмийг бий болгох хэрэгтэй.             

Аливаа асуудлыг дээрээс нь эхэлж журамладаг болохоос доороос нь эхэлж шүүрддэггүй. Гэрээ шүүрдэхдээ хүртэл үүднээс нь эхлээд хоймор өөд шүүрддэггүйтэй адил" хэмээн иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаалд нэгдэв.

ФОТО:

/Гэрэл зургийг MPA.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг