Уншиж байна ...

Г.Амартүвшин: Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах нь далд эдийн засгийг дэмжих арга хэмжээ болох вий

Т.Саран, iKon.mn
2022 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:02 2022/10/06

ВИДЕО 2: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1272837620197378

ВИДЕО 1: 

https://www.facebook.com/iKonNews/videos/648252970073047

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Энэ оны долдугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний импортоор 600 гаруй сая, суудлын автомашины худалдан авалт 400 сая, барилгын материал мөн л 600 сая ам.доллар байна. 450 сая ам.доллароор гадаадад аялал жуулчлал хийсэн байна. Ийм хэмжээний ам.доллар гадагшилж байгаа тохиолдолд Монголбанкны гадаад валютын нөөц буурахаас өөр аргагүй. Тэгэхээр Монголбанк цаашид төлбөрийн тэнцэл дээр ямар бодлого баримтлах вэ?.

Ипотекийн хөтөлбөр үргэлжилж байгаа юу? Гадуур зээл гарахгүй байна гээд байгаа юм. Ипотекийн зургаан хувийн зээл ер нь бол мөнгөний бодлогын эсрэг явж байгаа хөтөлбөр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Төгрөгийн 50 мянгатын шинэ дэвсгэрт гаргана гэж бичсэн байсан. Шинэ дэвсгэрт гаргахад нийт мөнгөний нийлүүлэлт өөрчлөгдөхгүй бол инфляц болон бусад зүйлд нөлөөлөхгүй байх. Ханшны сулралын хүлээлт сөрөг болж, далд эдийн засгийг дэмжих арга хэмжээ болох вий гэдэг дээр анхаармаар байна. Мөнгөний эргэлтийн 96 хувь нь цахимаар үлдсэн нь бэлнээр явдаг" гэв. 

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төлбөрийн тэнцлийн алдагдал нэг хэсэг хэвээрээ байна гэж харж байгаа. Таван том банканд активын чанарын үнэлгээг хийж дууссан. Багахан хэмжээний өөрийн хөрөнгө дутагдсан зүйл гарсан. Энэ ондоо багтаад энэ дутагдал арилна. Өөрийн хөрөнгө, зохистой харилцаан дээр өөрчлөлт ороогүй банкууд IPO хийх нь нээлттэй. 

Монголбанкны хувьд машины лизингийн хугацааг 30 сар болгож багасгасан. Өр, Орлогын харьцаа гэдгээр шинэ заалт оруулж ирж байгаа. Орлого нь хангалттай хүн л автомашины хэрэглээний зээл авч болох заалт оруулж байгаа. Тиймээс зээлийн гаралт дээр тодорхой хязгаар орж ирнэ гэж харж байна.

Мөнгөн дэвсгэртийн тухайд таны хэлсэн шиг гүйлгээнд байгаа мөнгөний дөрөвхөн хувь нь бэлэн мөнгө. Бусад улсад энэ үзүүлэлт 10 хувь байдаг. Тэгэхээр манай улсад дижитал хувьсгал хийгдэж буй нь харагдаж байна. Монгол Улсад гүйлгээнд 11 мөнгөн дэвсгэрт байдаг. Хэчнээн мөнгөн дэвсгэрт ямар хэмжээтэй байх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 1993 онд 11 мөнгөн дэвсгэрт гарсан" гэлээ. 

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

11:18 2022/10/06

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 17 хувиар суларсан нь гадаад худалдаа төлбөрийн тэнцэлд тодорхой харагдаж байна. Импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өсөж, худалдааны тэнцэл 1.5 тэрбум долларын алдагдалтай гарсан.

Бодлогын хүү өсөж 3.25 болсон. Долларын эрэлт хэрэгцээ өссөн. Бусад улсуудын мөнгөний ханш нэлээд суларч байгаа. Хадгаламжийн хүү өссөн нь худалдан авах чадварыг нэмэгдүүлж байгаа юм" гэлээ. 

10:05 2022/10/06

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд анхаарсан гэж Монголбанкнаас танилцуулав.

2023 онд экспортын орлогыг нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийн дарамт буурч, макро эдийн засгийн бодлогын хувьд банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхээр зорьсон аж. Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг анхаарахад чиглэсэн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа гэж Монголбанкны албаны хүмүүс онцоллоо.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар хэлэлцэнэ. 