Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Уугансүх: Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөх татварыг хэрхэн зөв тодорхойлох вэ гэдэг асуудлаар зөвшилцмөөр байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бизнес эрхлэгчдэд тулгарч буй татварын асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Уугансүх "Татварын ерөнхий хуулийн 7.2.13-т хувь хүний орлогын албан татварын талаар заасан байдаг. 2003 оноос эхлээд орлого тодорхойлох боломжгүй хувиараа бизнес эрхэлдэг иргэд сар бүр 5,000 төгрөгийн татвар төлдөг байсан юм. Энэ мөнгө 2005 онд 10 мянга, 2010 онд 20 мянган, 2017 оноос хойш бид сайн дураараа 30-40 мянган төгрөг болгосон.

2019-2021 оны хооронд жил нэг удаа татварын тайлан гаргаж өгөөд, 360-480 мянган төгрөгийн татвар жил бүр төлдөг. 2023 оноос хэрэгжих татварын хуульд 10 сая хүртэлх цалин буюу түүнтэй тэнцэх хэмжээний орлогод 10 хувь, 15 сая хүртэлхэд 15 хувь, 15 сая дээш цалин, орлогод 20 хувийн татвар оногдуулна гэж байна. Ингэж тооцвол хувиараа бизнес эрхэлж буй бидний дансаар орж гарч буй мөнгийг орлого эсвэл цалин гэж тооцох уу? Хэрхэн татвараа зөв тодорхойлох вэ гэдэг дээр зөвшилцмөөр байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрвээ зөвшилцөхгүйгээр энэ хууль хэрэгжиж эхэлбэл хувиараа бизнес эрхэлж буй бүх хүн татварын өрөнд орох эрсдэл үүсэж байна. Сангийн яамнаас энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж, бид санал хүргүүлж байна" гэв.