Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна.
Ирэх оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцоолсныг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн турш хэрэгжихээрээ онцлог бөгөөд энэ хүрээнд НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.
Тухайлбал,
Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүнд урсгал болон суурь зардлыг огт нэмэхгүй байхаар тусгаснаас гадна урсгал зардлыг 204 тэрбумаар бууруулсан. Энэ бол зоригтой тоо. Жил бүр 10-20 хувь нэмэгддэг хандлагыг уг хуулийн дагуу өөрчилж, өсөлтийг зогсоолоо" гэв.
Мөн ирэх оны төсөвт зайлшгүй нэмэгдэх урсгал зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулах юм байна. Үүнийг тэтгэвэр, цалингийн тогтолцооны шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, боловсролын салбар дахь тэтгэмж зэрэгт зарцуулна.
Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин өмнөх онуудаас шилжсэн төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг танилцуулгын үеэр онцолсон. Зардлуудын тухайд
Түүнчлэн төсвийг ингэж баталснаар ирэх оны эдийн засгийн өсөлт 5%, инфляц 10 ба түүнээс доош хувь руу буух тооцооллыг Сангийн яам хийжээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд,