Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс 5-11 насны хүүхдэд Файзер вакциныг хийх зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалт эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2022 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг АНУ-аас бага насны хүүхдүүдэд зориулан өгсөн коронавирусийн эсрэг вакцины тоо ширхэг болон хадгалалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "АНУ-ын "Pfizer" компаниас бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг оруулж ирсэн. Одоогоор 300,000 вакцин ирснийг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж байгаа.

5-11 насны хүүхдэд вакциныг хийх талаар хуралдаж байна. Олон улсын холбогдох байгууллага уг вакциныг хүүхдэд хийж болох зөвшөөрлийг өгсөн.

ЭМЯ-ны дэргэдэх хүүхдийн мэргэжлийн болон дархлаа, харшил судлалын салбар зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлээд эцсийн шийдвэрийг Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж гаргана. Хүний эмийн зөвлөлийг ирэх долоо хоног хуралдуулна.

Мэргэжлийн салбар зөвлөл хуралдаад 5-11 насны хүүхдэд Файзер вакциныг хийж болно гэсэн зөвлөмжөө өгвөл Хүний эмийн зөвлөл хуралдах юм.

Өөрөөр хэлбэл Хүний эмийн зөвлөлөөс 5-11 насны хүүхдэд уг вакциныг хийж болно гэсэн зөвшөөрлийг өгөхөөр вакцинжуулалтаа эхэлнэ.

АНУ-д Хүнс, эмийн нийгэмлэгээс зөвшөөрлийг өгөөд тус улсад 5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг эхэлсэн байгаа. Бид энэ шийдлийг гаргахын тулд бусад орны туршлага болон эрдэмтдийн судалгааны дүнг үндэслэдэг" гэв.