Солонгосын Жэжү арал руу шууд нислэгээр визгүй аялаарай
АэрМаркет Холидэй аяллын компаниас 16 жилийн турш зохион байгуулж буй Жэжүгийн шууд нислэгтэй аяллуудаа ковидын хөл хорионы дараа эргэн сэргээж дараах хуваарийн дагуу хийж эхлээд байна.
БОЛОМЖИЙГ БҮҮ АЛД: Сар бүрийн аялал тус бүрд онцлогтой байгаа. 6 дугаар сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүтэн биеийн шинжилгээтэй бол 7 сард наадмын урт амралтад тааруулан 2 удаа шууд нислэгтэй аялал гаргаж байна. Харин 8 болон 9 дүгээр сард хийгдэх аялалд Солонгост сурч, ажилладаг үр хүүхдүүд, гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах, аав, ээж, ах дүүстэйгээ Жэжүд уулзалдахад хамгийн тохиромжтой. Учир нь нэгд, шууд нислэг, хоёрт, виз шаардахгүй, гуравт, БНСУ-ын виз мэдүүлж цаг хугацаа алдахгүй, дөрөвт, Солонгост байгаа хүмүүс Жэжү рүү очих зардал хямд.
Одоо танд аяллын хөтөлбөрөө танилцуулъя.
ШУУД НИСЛЭГТЭЙ ЖЭЖҮ АРЛЫН БАГЦ АЯЛАЛ (4 шөнө 5 өдөр)
ӨДӨР 1: УЛААНБААТАР – ЖЭЖҮ АРАЛ
Жэжү орох МИАТ-ийн шууд нислэг Улаанбаатар хотоос хөөрч нийт 3 цаг 30 минут үргэлжилж, Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлын Олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Улаанбаатар хот Жэжүгийн хооронд 1 цагийн зөрүүтэй.
Хил, гаалиар нэвтэрсний дараа аяллын хөтөч, зохион байгуулагчид таныг угтан авна. Дараа нь PCR шинжилгээг нэгдсэн байдлаар эмнэлэгт өгөөд өдрийн хоолоо идсэний дараа AIR CITY JEJU зочид буудалдаа орж амарна.
Аялагчид маань Солонгос хоолнууд зооглодог ба аяллын компанийн зүгээс халуун ногоогүй, далайн гаралтай бус хоолнуудыг сонгон өгдөг онцлогтой харин өглөө болгон та зочид буудлын ресторандаа буффет хоол иднэ.
AIR CITY JEJU зочид буудал нь онгоцны буудлаас 2.3 км, шинэ хотын төвд байрладаг. Эргэн тойрон хоолны газар, дэлгүүр, казино гээд бүх газартай ойрхон.
1 өрөөнд 2 том хүн байрлах ба 2-12 насны хүүхэд ортой байрлах бол нэмэлт төлбөр төлнө. Жэжү арал нь нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж эхэлсэн байгаа тул аялагчдадаа хувийн хэрэглээний оо, сойзоо авч явахыг зөвлөдөг.
ӨДӨР 2: ЖЭЖҮ АРАЛ
Өглөөний хоолны дараа зочид буудлаас хоёр км-ийн зайд байрлах "Ice Museum" буюу Жэжүгийн Мөсөн Музейд очно.
Мөсөн Музей үзэн сэрүүцсэний дараа 3D зургийн хүрээлэнд зургаа авхуулж аяллын дурсамжаа баримтжуулаарай. Зураг бүрийн хажууд зургаа хэрхэн авхуулбал илүү тохиромжтой бас үнэмшилтэй байхыг зааж өгсөн байдаг тул та гоё зургуудтай болоорой.
Дараа нь The Ma Park-д байрлах Монгол морин циркийн тоглолтыг үзэж сонирхоно. Энд Монголоос ирсэн авьяаслаг хүүхдүүд морьтой гайхамшигтай үзүүлбэрийг үзүүлдэг тул өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг.
Өдрийн хоолоо идсэний дараа хөлийн эмчилгээ, массажны газар очиж алжаалаа тайлна. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.
ӨДӨР 3: ЖЭЖҮ АРАЛ
Өглөөний хоолоо зочид буудалдаа буффетээр иднэ. Дараа нь бэлэг дурсгалын дэлгүүр, Солонгосын алдартай гоо сайхны барааны дэлгүүрүүдээр орно. Түүний дараа Шинхуа усан паркт оройн хоол болтол хөгжилдөн тоглоно. Оройн хоолоо идсэний дараа буудалдаа очиж амарна.
ӨДӨР 4: ЖЭЖҮ АРАЛ
Сэрүүлэггүй өдөр учраас та хүссэнээ хийж болно. Өглөөний хоолоо буудалдаа буффетээр иднэ. Таны буусан зочид буудал Жэжү хотын төвд байрладаг тул дэлгүүр хэсэх, казино тоглох, далайн эрэг, наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй. Энэ өдөр хөтөлбөргүй учраас хөтөч, унаа үйлчлэхгүй.
ӨДӨР 5: ЖЭЖҮ АРАЛ - УЛААНБААТАР
Өглөөний цайны буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Түүний дараа нар мандах оргилд очин байгалийн үзэмжит орчинд зугаалж, хэдэн гоё гэрэл зурагтай болсны дараа усан онгоцоор нэг цагийн турш зугаалж арлын урд хэсэг болох Номхон далайгаар аялна. Усан онгоцны аяллын турш орчны тайлбарыг тогтмол хийхийн зэрэгцээ, сонирхолтой үзүүлбэр үзүүлдэг болохоор та уйдахгүй.
Өдрийн хоолоо буффет ресторанд иднэ. Түүний дараа Жэжүгийн нисэх онгоцны буудал руу очиж бүртгэл 18:30-д эхэлнэ. Улаанбаатар нисэх 20:50-н шууд нислэгтээ сууна. Оройн хоолоо онгоцонд иднэ. Нислэг Улаанбаатар хотод 23:40 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн: 3,690,000 төгрөг
2-12 настай хүүхэд: 3,290,000 төгрөг /оргүй/
0-23 сартай хүүхэд: 350,000 төгрөг
АЯЛАЛЫН ҮНЭД БАГТАЖ БУЙ ЗҮЙЛС:
- Шууд нислэгийн 2 талын тийз
- Жэжү хотын төвд 4 одтой зочид буудал
- Хөтөлбөрт дурдсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
- Хөтөлбөрт дурдсан хоолны төлбөр
- Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус
- Нутгийн хөтөч
- Монгол хэлтэй орчуулагч
- Аяллын иж бүрэн даатгал
АЯЛАЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
- Монголд өгөх ПГУ, түргэвчилсэн шинжилгээний төлбөр
- Жэжүд өгөх ПГУ шинжилгээний төлбөр
- Хувийн хэрэглээний бусад зардлууд
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Зочид буудлын 1 өрөөнд 2 хүн орно. 1 өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.
- А буюу албаны паспорт нь зөвхөн албан ажлаар явахдаа хэрэглэдэг тул Жэжү рүү аялах үедээ энгийн паспортоор хил нэвтрэх ба албаны паспортоо давхар авч явж болно.
- Жэжүгийн хилийн ажилтны шийдвэрт ямар ч улсын консул, аялал зохион байгуулагч компани нөлөөлөх эрхзүйн үндэслэл байхгүй тул аялагчид БНСУ-ын хилээр нэвтрэх асуудлыг бие даан өөрсдөө хариуцах үүрэгтэй.
- Хилээр нэвтэрч чадаагүй зорчигчид нь Жэжүгийн хил хамгааллын харьяа “Түр саатуулах байр”-д буцаж явах хамгийн ойрын нислэг хүртэл саатуулагдана.
- Хил дээр саатуулагдсан зорчигчдын түр саатуулах байрны 1 цагийн төлбөр нь нэг хүний 17.000 вон орчим байдаг. УБ-ЖЭЖҮ-УБ орох нислэг нь шууд нислэг бөгөөд Улаанбаатараас Монгол аялагчдыг, Жэжүгээс Солонгос жуулчдыг тээвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Жэжүгийн хил дээр саатуулагдсан хүн 5 өдрийн дараа л ирсэн онгоцоороо буцах боломжтой. Жэжүгээс Улаанбаатар орох өөр онгоц байхгүй. Түр саатуулах байранд 5 хоног байсны нийт зардал нэг хүний 5 сая орчим төгрөг болдог ба энэ төлбөрийг төлөхгүй бол саатуулах байрнаас гаргахгүй. Энэ эрсдэлийг хаах зорилгоор Жэжү рүү визгүй зорчиж буй иргэн тус бүрээс 5 сая төгрөгийг аялал эхлэхээс 7 хоногийн өмнө аяллын компанийн дансанд байршуулдаг.
- Аялагч хилээр амжилттай нэвтрэн, зөвшөөрөгдөх хугацаандаа аялж ирсэн бол байршуулсан 5 сая төгрөгийг 100% буцаан шилжүүлнэ.
- Аялагч хилээр нэвтэрч чадаагүй эсвэл аяллын зөвшөөрөгдөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дээрх мөнгө буцаж төлөгдөхгүй.
ЯМАР ТОХИОЛДОЛД ТАНЫГ СОЛОНГОСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ ВЭ?
БНСУ-ын Жэжү арал нь аялал жуулчлалын тусгай бүс нутаг учраас бүх улсын иргэд визгүй зорчдог онцлогтой. Хэдий тийм ч Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан зэрэг зөрчилтэй тохиолдолд хилээр нэвтрүүлэхээс татгалздаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
















