Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар кап-2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ

ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

 Сүхбаатарын талбайд

10:00 цагт "Улаанбаатар кап-2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ.

"Шонхор тауэр"-ын гадна

10:00 цагт Ардчилсан нам зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ. 

Мэдээлэл, технологийн үндэсний паркт

11:00 цагт “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно.

Баянгол дүүргийн Спорт хорооны хурлын танхимд

11:00 цагт тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Баянгол дүүргийн прокурор хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үйл ажиллагааг танилцуулах зөвлөгөөн зохион байгуулна. 

"Блю Скай"-д

11:00 цагт Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчдэд Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт иргэн Х.Бээжин цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт "Номын соёлт ертөнц"  ТББ-аас Үндэсний номын баярыг 31 дахь удаагаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

12:00 цагт Монголын чөлөөт покер спортын холбооны шигшээ багийн тамирчид Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд оролцох талаар мэдээлнэ.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд

14.00-17.00 цагт Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллана.