Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь вакцинд огт  хамрагдаагүй, нэмэлт тунг хийлгээгүй нь хүндрэх шалтгаан болж байна гэв

ikon.mn
2022 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан багийнхан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковид-19-ийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллав.

Энэ үеэр мөн Баянгол дүүргийн КОВИД-19-ийн шуурхай штабт  ажиллан өвчтөнүүдийг эрэмбэлэн  хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Ахмадын эмнэлэгт 150 орыг ЭМ-ийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж буй юм. Тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь 65 наснаас дээш настай, хавсарсан суурь өвчтэй иргэд байв.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй, зарим нь вакцины 2 тунд хамрагдсан болон нэмэлт тун буюу 3 дахь тунг хийлгээгүй байгаа нь хүндрэх шалтгаан болж буйг сэхээний тасгийн эмч онцолж иргэдийг вакциндаа хамрагдахыг хүслээ.

 

Эх сурвалж: ЭМЯ