Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуулийн өмнөх болон бага боловсролын цахим сургалтын контент бүтээх ажлыг эхлүүллээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургалтын интерактив контент бүтээх төслийн багийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

2020-2021 оны хичээлийн жилд хүүхдийн сурлага, хөгжлийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас “Цахим аялал” нэртэй 104 жишиг интерактив хичээлийг Монгол контенттой хамтран бүтээсэн. Эдгээр хичээлийг казах, тува хэл, сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тохиромжтой хэлбэрээр бүтээж, хүүхэд бүрийг тэгш хамруулснаараа онцлог юм.

 

Энэ хичээлийн жилд мөн сургуулийн өмнөх болон бага боловсролын цахим сургалтын контент бүтээх ажлыг эхлүүллээ. “Марчаахай” болон “Номадик Бэйр Гэймс”-ийн багтай хамтран нийт сургуулийн өмнөх 60 ба бага боловсролын контент бэлтгэхээр ажиллаж байгаагаас гадна тоглоомоор дамжуулан заах арга барилыг туршиж байгааг тус яамнаас мэдээлэв.