Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 70.3%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд оноштой байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 41,218 хүн эмчлүүлж байна. Энэ нь халдвар авсан өвчтөний тоо өнгөрсөн хоногоос 3,573-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эмчилгээнд байгаа иргэдээс хөнгөн хэлбэрийн оноштой 33,670 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдаж байгаа бол 7,548 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 29.6 хувь нь биеийн байдал харьцангуй хөнгөн бол 70.3 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа.

Тодруулбал,

  • Хөнгөн-2,235
  • Хүндэвтэр – 4,488
  • Хүнд-773
  • Маш хүнд-52 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ нь өнгөрсөн хоногоос хөнгөн өвчтөн , хүнд өвчтөн, хүндэвтэр өвчтөн, маш хүнд өвчтөн тус бүр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Коронавируст халдварын Омикрон хувилбарын халдвар өмнөх хувилбаруудаас харьцангуй хөнгөн бөгөөд шинж тэмдэг ихтэй байгаа учир халдвар авсан иргэд гэртээ томуугийн эсрэг эмчилгээ хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй.

Иймд КОВИД-19-ийн Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулан гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

  • Д амин дэм 14 хоног
  • С амин дэм 1,000 мг-аар 14 хоног
  • 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эм хэрэглэх
  • Шөлтэй хоол идэж унтаж амрах, халуун бүлээн шингэн сайн уух,
  • Хоолойгоо тогтмол зайлах
  • Амьсгал нэг минутад 24-өөс дээш, гурав хоног дараалан халуурах, уруул хамар хөхөрвөл эмчид хандах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.