Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулна

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Хурлаар,

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт чиглэл өгөх тухай/ хэлэлцэнэ.

10:30 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хурлаар,

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ.

11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хурлаар,

  • “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

13:30 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Хурлаар, 

  • Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

14:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана. Хурлаар,

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, Монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /01 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэнэ.

15:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо хуралдана.

БОАЖЯ-нд

10:00 цагт Агаарын чанарын нэгдсэн мэдээлэл хийнэ.

Цахимаар

11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулна.

Гадаад харилцаааны яаманд

11:00 цагт ГХЯ-ны удирдлагууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлэл хийнэ.

Пума империал зочид буудалд

11:30 цагт "Гэр хороол хөдөлгөөн"-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар мэдээлэл хийнэ.

БОАЖЯ-ны гадна

13:30 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар хууль бус газар олголтын асуудлаар мэдээлэл хийнэ.