Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 23,317 хүн эмчлүүлж байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн Mpa.mn

Коронавируст халдварын улмаас өнгөрсөн хоногт гэрийн эмчилгээнд 3,573 хүн, эмнэлэгт 609 хүн нэмж хэвтжээ.

Ингэснээр улсын хэмжээнд уг өвчний улмаас эмчлүүлж буй хүний тоо нийт 23,317-д хүрлээ.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 17,927 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 5,390 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 26.2 хувь нь хөнгөн оноштой бол 73.7 хувь нь биеийн байдал хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой - 1,436
  • Хүндэвтэр оноштой – 3,246
  • Хүнд оноштой – 673
  • Маш хүнд оноштой – 35 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 856 нь хүүхэд бол 460 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.