Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрслэх урлагийн академийн захирлыг огцрохыг шаардаж багш нар эсэргүүцлээ илэрхийллээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дүрслэх урлагийн академийн багш нар удирдлагаа огцрохыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ.

Үндэсний урлагийн танхимын ахлах багш Б.Нямхүү "Дүрслэх урлагийн академийн захирал Д.Уранчимэгийг огцрохыг шаардаж байна. Учир шалтгааныг тайлбарласан албан бичиг, шаардлагыг БШУЯ болон холбогдох бусад газарт хүргүүлсэн. Заримаас нь хариу ирээгүй, заримынх нь хангалтгүй байсан тул өнөөдөр бид ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Багш нарын хувьд тэр хүнтэй хамтарч ажиллах хүндрэлтэй байна. Мэргэжлийн сургуульд мэргэжлийн удирдлага хэрэгтэй. Энэ хүний оронд дүрслэх урлагийг мэддэг, түүхээ мэддэг хүнийг захирал болоосой гэж хүсэж байна. БШУЯ энэ асуудалд санаа тавиад хариу өгнө гэж итгэж байна. Энэ нь дүрслэх урлагийн салбарт санаа тавьсан хүн бүрийн асуудал" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Багш нарын төлөөлөл "Үлдэж хоцорсон мэргэжлийн чадвартай багш нар цөөрсөн. Сургалтын тогтолцоо алдагдаж байна. Одоогийн удирдлага дураараа хүмүүсийг ажилд авч, эсвэл халдаг. 70 жилийн түүхтэй сургалтын тогтолцоо нь тогтсон сургуульд хүмүүсийг нь сар болгохгүй солиод байхаар сургалтын тогтолцоо нурж, оюутнууд ч хохирч байна" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn