Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Машиных нь дугуй хагарч зогсоох арга хэмжээ авах үед зорчигч 6 сартай хүүхэд гэмтсэн"

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 479 дуудлага бүртгэгджээ. Энэ өдрүүдэд ослын улмаас 12 хүн гэмтэж, хоёр хүн амиа алдсан байна.

Тодруулбал Улаанбаатарт явган зорчигч мөргөсөн найман осол гарсны улмаас долоон хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон бол орон нутагт автомашин онхолдож, нэг хүний амь хохирсон байна.

Түүнчлэн автомашины дугуй хагарч зогсоох арга хэмжээ авах үед дотор нь явсан 6 сартай нярай гэмтжээ. Иймд бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 119, орон нутагт 76 байжээ.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 16 хувиар өссөн байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхаарууллаа.